sonin.mn

Өчигдөр Нийслэлийн I тойргийн шүүхэд өм­гөө­лөгч Л.Баттогтоход хол­­бог­дох хэргийг шүүн хэ­лэлц­лээ.

Тодруулбал, тэр­бээр Сэ­лэнгэ аймгийн Цагдаа­гийн газ­рын Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы өмгөө­лөгчөөр ажиллаж байхдаа хэв­лэлийн хурал зарлаж, Сэ­лэнгэ аймгийн орлогч про­куророор ажиллаж байсан Ш.Болд-Эрдэнийг хувийн өс хонзонгоор П.Өлзийсайханыг хэлмэгдүүлсэн хэмээсэн билээ.

Харин Ш.Болд-Эрдэнэ түү­нийг олон нийтийн мэдээл­лийн хэрэгслээр “Бусдын нэр төрийг гутаан доромжилсон” хэмээн гомдол гаргасан юм.

Тус шүүх өмгөөлөгч Л.Бат­тогтоход холбогдох хэргийг хэ­лэлцэж, түүнийг бусдын нэр тө­рийг гутаах зорилгоор олон ний­тийн мэдээллийн хэрэг­слээр худал мэдээлэл цацаж гүтгэсэн хэрэгт буруутай гэж үзэн гурван сар 1 хоногийн хугацаагаар ба­ривч­лах ял оноожээ.

Эх сурвалж: