sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/.  “Лалын улс” бүлэглэлийн босогчид Их Британийн сэтгүүлч Жон Кэнтлигийн ээлжит дүрс бичлэгийг интернэтэд байрлуулжээ. Тэрбээр дүрс бичлэгт Сирийн сөрөг хүчнийхэнд үзүүлж буй Америкийн тусламжийг үр ашиггүй гэж нэрлээд, босогчидтой тэмцэхийн тулд Иракийн армийг бэлтгэхэд олон сарын хугацаа зарцуулна гэж мэдэгдсэн тухай “Daily Mail” сонинд бичсэн байна.

Энэ нь “Лалын улс” бүлэглэлийн босогчдод барьцаалагдсан сэтгүүлчид дүрс бичлэгээр мэдэгдэл хийсэн гурав дахь тохиолдол юм. 2012 онд Сирид барьцаалагдсан тухайгаа ярьж, тус бүлэглэлийн эсрэг явуулж буй байлдааны ажиллагаагаа зогсоохыг АНУ-д уриалж буй Кэнтлигийн дүрс бичлэгийг урьд нь интернэтэд байрлуулсан билээ.

Гэсэн хэдий ч олон улсын эвслийн хүчин энэ сард Сири, Ирак дахь "Лалын улс" бүлэглэлийн босогчдын байрлалд агаараас цохилт өгч, мөн Сирийн аядуу үзэлт сөрөг хүчин болон Иракийн хүчнийхэнд дэмжлэг үзүүлэхээр шийдсэн.

Жон Кэнтли наймдугаар сард “Лалын улс” бүлэглэлийн босогчдын гарт амиа алдсан Жеймс Фоулитай хамт Ливи улсад ажиллаж байсан гэж нийгмийн идэвхтэн Мэттью Вандайк “Facebook” дэх хуудсандаа мэдээлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг