sonin.mn

ХОНКОНГ. /BBC/.  Хотын зарим дүүргийг хаасан жагсагчдад эсэргүүцлийн ажиллагаагаа зогсоохыг Хонконгийн засаг захиргааны тэргүүн Лян Жэньин уриалжээ.

Эсэргүүцлийн ажиллагаа нь сонгуулийн шинэчлэл хийх талаарх Хятадын байр суурийг өөрчлөхгүй гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Эсэргүүцэгчид шаардаж байгаа ч Лян Жэньин албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ.

2017 оны Хонконгийн засаг захиргааны тэргүүний сонгуульд нэр дэвшигчдийг өөрсдөө сонгох эрх олгохыг шаардаж байгаа хэдэн мянган эсэргүүцэгч тав хоногийн турш Хонконгийн гудамжинд жагсаж байгаа юм.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг