Уучлал гуйж чадсан шигээ өршөөл үзүүлж болохгүй юу, Ардчилсан намынхаан!
Ардчиллын замаар арагшаа биш урагшаа тэмүүлсэн Монгол Улсад өнгөрсөн 23 жилийн хугацаанд олсон юм их бий. Алдсан юм ч бас байдаг. Гэхдээ алдсанаасаа олсон нь их гэхэд маргах хүн гарах уу? Гарахгүй байх.
Бид хэзээ хүрэх нь тодорхойгүй коммунизм байгуулах мөрөөдөл, хүн бүр адил тэгш амьдрах ёстой социализмын дүр төрх, хөрөнгө мөнгөтэй болохыг үзэн яддаг түүний үндсэн зарчим, хүчээр бүхнийг тулган хүлээлгэдэг үзэл суртлыг орхиод цоо шинэ, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийг сонгосон болохоор дутах туршлага, авах сургамж нэлээд байсан гэдэгтэй маргах хэрэггүй.
Ялангуяа хувийн өмчийг хүлээн зөвшөөрдөггүй үзэл суртал, авир араншингаасаа салах гэж багагүй хугацаа тууллаа. Гэхдээ өнчин ишигний мэдэлгүй, өвдөж зовсон үедээ шөлний төлөг олгооч хэмээн сум, нэгдлийн даргадаа өргөдөл бичдэг байсан үеийг одоо л дөнгөж мартаж эхлээд байна.
Тиймээс ч эдүгээ тав, зургаан мянгаар тоологдох хэмжээний малтай айлын тоо жилээс жилд өсч, жийп хөлөглөн, бизнес хийдэг хөдөөгийнхөн олширлоо. Мянгат малчин гэдэг ойлголт ерөнхийдөө моодноос гарчээ.
Үүнээс гадна үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний хөрөнгөтнүүд олноороо төрөн гарч байна. Хөрөнгөтөн гэдэг үгийг бузар муухай мэтээр сурталчилж, түүнийг нийтээрээ үзэн ядаж, жигшин зэвүүцдэг байсан үе ашгүй тээр ард хоцорлоо.
Улс орныхоо хөгжлийг тодорхойлох, ард олныхоо амжиргааг дээшлүүлэх нүсэр ажлыг өөрийнхөө сайн дураар нуруун дээрээ үүрсэн манай бизнесмэнүүд тив дэлхийн ажил хэрэгч хүмүүстэй эн тэнцүү харьцаж, 20 гаруйхан жилийн өмнө ганзагын наймаанд шогшин, нэг муу ТҮЦ ажиллуулан хөлсөө урсгаж явсанаа мартаж эхлэв. Тэд боломжийнхоо хэрээр аж ахуй эрхэлж, төсвийн мөнгийг татвар хэлбэрээр төрдөө тушааж явна.
Мөн зах зээлийн жамаар “нүд анисан” үйлдвэрүүдээ ч захаас нь сэргээн, баялгийг бүтээж байна. Газар тариалан, уул уурхай, байшин үйлдвэрлэл, хүмүүнлэгийн салбарт маш амжилттай ажиллаж буй мянга мянган бизнесмэнүүд бий боллоо. Тэд тэртээх үеийн мухлагаа мартан, эдүгээ тэнгэр баганадсан барилга байшин босгож эхэлсэнээр бахархахгүй байхын арга алга.
Ер нь манай монголчууд энэ дэлхийн өнцөг булан бүрт ажиллах нь ажиллаж, сурах нь сурч, бизнес хийх нь бизнес хийж байна. Энэ бага юм гэж үү? Энэ мэтээр бидэнд сайн сайхнаа дурдъя гэвэл ярих зүйл их бий. Бахархах зүйл ч зөндөө. Олимпийн аваргууд төрлөө гээд л эхэлнэ шүү дээ.
Гэхдээ өнөөдөр энэ бүхнээрээ амьдрах, үүгээрээ үргэлж мөнхөд амьсгалах, үсрэлт хийж хөгжих боломжгүй цаг үе ирлээ. Энэн бол иргэддээ эдийн засгийн өршөөл үзүүлэх явдал. Ялтан хоригдлуудаа өршөөл үзүүлж чаддаг төр яагаад иргэддээ нэг удаа эдийн засгийн өршөөл үзүүлж болохгүй гэж.
“Өнөөдрийг хожихын тулд маргааш хэмээн хойш тавих аргагүй Эдийн засгийн өршөөлийн хуулийг баталх хэрэгтэй байна” гэж Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев хууль тогтоочиддоо хэлу байгаад саяхан тавдахь өршөөлөө үзүүллээ. Иргэддээ шүү. Гэтэл манайд ийм өршөөлийн сураг дуулаад нөгөө хуучин коммунистууд шууд л улстөржүүлээд эхэлж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй.
Ингэхэд өнөөдөр дэлхий нийтээрээ шинэ ертөнцийн тухай ярилцаж, эдийн засгийн нийтийг хамарсан хямралаас үүдэлтэй бэрхшээлийг хэрхэн туулах талаар тун нухацтай ярилцаж эхэллээ. Улс, улсын төрийн тэргүүнүүд ойр ойрхон уулзалдахдаа ухаанаа уралдуулдаг сэдэв ч энэ болов.
Гарцаа олж байгаа нь ч бий, олохоор оролдож байгаа нэгэн ч байна. Гэхдээ ихэнх нь эдийн засгийн өршөөлийн ёстой гэж үздэгийг манайхны учир мэдэх хүмүүс дуулаа байлгүй. Сонсоо байлгүй. Мэдэх байлгүй. Одоо тэгээд болж өгвөл мэдэн будилахгүй л байх нь чухал л даа.
Тэд наад зах нь хэн нэгний нь хөрөнгө мөнгө дотоод, гадаадад нууцаар байршчихаад эх орондоо баялаг болон хувирахгүйгээр хэвтэж байдаг тухай ихээхэн ярьцгаасан юм. Банк хэрхэн найдвартай байх, хууль шүүхийнхэн нь яаж шударга ажиллах талаар ярилцаж байв. Мөн зах зээлийн нийгэмд алхаж орох явцдаа алдаж эндсэн иргэдийнхээ эдийн засгийн гэх тодотголтой хэргүүдийн талаар хамгийн их ярилаа.
Ялангуяа бизнес хийж шудрагаар олсон мөнгийг нь төр хардаж сэрдэн шалгаад амар заяа үзүүлэхгүй болохоор үйлдвэр аж ахуйн газрынхаа үүдийг хаачихаад мөрөөрөө гэртээ сууж байя гэх бодолтой хүн олширсон юм. Мөн шоронгууд хүнээр дүүрч, мөнгө дагасан хардлага нийгмийг бүрхсэн байна. Энэ бүхэн шинэ нийгэмд алхан орсон улс бүхний зовлон байлаа. Энэ зовлон биднийг тойрсонгүй. Одоо ид дайрч байна.
Энд хамгийн харамсалтай нь монголчууд бидний хуучин нийгмээсээ авч үлдсэн авир араншин сэргэж, бэлтэй нэгнээ ад үзэх, болж өгвөл ядуугийн туйлд тэднийгээ аваачих сэтгэлгээ нийт даяараа хавтгайрах хандлагатай байна. Үүнтэй зэрэгцээд айдас хүйдэст автсан гэр бүл ч цөөнгүй байна.
Бид цөөхүүлээ. Үнэн. Тэгж ч ярьдаг. Үүнийгээ ч мэддэг. Цөөхүүлээ учир ихэнх нь бие биенээ танидаг бас мэддэг. Ах дүүсийн ч өргөн харилцаа сүлжээтэй. Энэ талаараа хэн нэгэндээ тус дэм хүргээд, өөрсдөө айдаст автан хөрөнгө мөнгөө нуун дарж байгаа айл өрх ч цөөнгүй байна. Үүнд хувь хүн гэхээсээ хууль, төр нь буруутай хандсан явдал элбэг.
Одоо эдийн засгийн эрх чөлөө л гэхэд улам бүр хумигдсаар. Далд эдийн засаг, авилга хээл хахуул, төрийн дарангуйлал улам газар авах боллоо. Тэр ч бүү хэл улсынхаа хөгжлийг үүрч яваа, үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, ажил хэрэгч хөрөнгөлөг хэсгээ нийгмээрээ хавчих, үзэн ядах, хөрөнгө орлогоо нуухад хүргэх хэмжээний нийгмийн сэтгэл зүй бүрэлдэн бий болоод хөрс суурь нь маш сайн тавигдаж байна.
Хөрөнгөтэй болгоноо хулгайч, луйварчин болгох кампанит ажил ч өргөн хүрээнд өрнөж, үүнийг дэвэргэн хөөргөдөг хийрхүү хүмүүс ч олширсоор. Амьдралаа авч явахын зэрэгцээ татварын мөнгөө шудрагаар төлж, хүүхдүүдийн сурах боломж, хүмүүсийн эрүүл мэнд, хөгшдийн тэтгэвэр тэтгэмж зэргийг үүрч яваа ийм хүмүүсийнхээ итгэл, зүтгэл хоёрыг эцсийн эцэст манай төр хулгайлж байгаа явдалаа даруйхан зогсоох ёстой.
Бид амьдралаа цоо шинээр харах шаардлага чухамхүү эндээс урган гарч байна гэдгийг хэлье. Монголчууд хамтдаа 90-ээд онд социализм баяртай хэмээн хэлж чадсан шигээ энэ цаг үеийг мөн баяртай гээд хөгжлийнхөө хүрдийг огт өөр зүг эргүүлэх торгон мөч иржээ. Үүний эхний алхам нь иргэддээ өрийн, татварын, хүмүүнлэгийн өршөөл үзүүлэх асуудал.
Нийтийг хамарсан, нийгмээрээ адил тэгш хамрагдсан өршөөлийн хууль гаргах хэрэгтэй. Асар богино хугацаанд айхтар хөгжсөн улс орнууд шиг. Сайтар ярилцаж байгаад сайн хууль гаргах хэрэгтэй. Бусад орны жишгийг харвал чухамхүү иргэддээ өршөөл үзүүлэх асуудал дээр улстөрийн ямар нэг тоглолт хийдэггүй бололтой юм билээ. Иргэдийнхээ эрх ашиг гэдэг юманд сөрдөг, сөрдөггүй хүчнүүд нэгдэж байна гэсэн үг л дээ.
Ялангуяа эдийн засгийн гэх тодотголтой хэрэгт өршөөл үзүүлж, үйлдвэрлэгчид, хөрөнгөлөг болсон хүмүүс, жирийн иргэдээ үл үзэгдэх айдасаас аврах нь чухал. Ингэснээр манайхан гадаад, дотоодод байгаа нуугдмал мөнгөө Монголдоо оруулж ирээд баялаг болгон хувиргана гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь шударгаар хөрөнгөжсөн, хөрөнгөжих гэж байгаа нэгнээ хулгайч луйварчин болгон харж эхэлсэн энэ цаг үеийн байж болшгүй үзэгдлийг таслан зогсоохгүй бол үе дамжсан хор, хонзон болж хувирахыг огтхон ч үгүйсгэхгүй байна.
Өдгөө монголчуудын нийт хөрөнгийн тал хувь нь нууц байдалд оршиж байна. Нийт мөнгөний 40 хувь нь мөн л нууц орчинд хадгалагдсаар. Бид эдийн засгийн өршөөлийн хууль гаргачихвал энэ мөнгө, хөрөнгө ил болно. Гэхдээ өршөөлийн хуульд хэрэгжих хугацаа, хамрагдах хүрээ гэж байх нь тодорхой. Ингэхэд ийм өршөөл үзүүлээд санхүүгийн системийнхээ хямралыг давсан, давж буй улс орон олон байна. Хоёр хөршөө хар.
Эдийн засгийн өршөөл үзүүлээд жил боллоо. Үр дүнгээ маш сайн өгч буй талаар дэлхийн нэртэй эдийн засагчид шуугиж байна. Ингэхэд эдийн засгийн өршөөл үзүүлснээр хамгийн гол нь иргэдийнхээ төрдөө итгэх итгэлийг эргүүлэн өгч байгаа хэрэг юм. Мөн өөрийнхөө алдааг харах, өрөөлөөс санаа авах, шинэ боломжийг олгож байгаагаараа гайхамшигтай.
Ингэснээр шинэ сэтгэлгээ, шинэ санаа, шинэ ажил, шинэ амьдрал, цоо шинэ итгэл үнэмшлийг ард түмэндээ бэлэглэж байгаа юм. Эдүгээ өрийн өршөөл үзүүлээгүй Грек сүйрч, өршөөл үзүүлсэн Турк амжилтанд хүрчээ. Бид өнөөдрөөрөө амьдарч, өөрсдийгөө иймэрхүү маягтай хуурсаар явах юм бол ажилгүйдэл, ядуурал дагуулсан эдийн засгийн болоод сэтгэлгээний хямрал улам газар авч, хөгжлийнхөө шинэ боломжийг алдах, өрийн боол болох ирээдүй тун ойрхон байна.
Наад зах нь үйлдвэрүүд үр ашгаа өгөхөө больж, үүд хаалгаа эхнээсээ барих аюул тулгарлаа. Үүргээ ухамсарлаж, гэрээ биелүүлдэг газар улам ховордож байгаа тухай статистик тоо гарсныг харлаа. Тиймээс нийт иргэддээ бүхнийг хамарсан эдийн засгийн өршөөл яаралтай үзүүлэх хэрэгтэй.
Ард иргэддээ итгэл хайрла, улстөрчид өө. Ардчилсан нам нэгэнтээ 1937 оны хэлмэгдлийн төлөө ард түмнээсээ уучлал гуйж чадсан юм. Зүрхээ дарж байгаад уучлал гуйсан. Энэ удаа тэгвэл өөрсдийнхөө гаргасан алдааг засахын тулд өршөөл үзүүлээч гэмээр байна. Түүнчлэн МАН, МАХН гээд бусад намууд ард иргэдийнхээ сайн сайхны төлөө явдаг юм бол энэ асуудлыг улстөржүүлэхгүйгээр шийдээсэй. Харъя.
Б.Халиун
Сэтгэгдэл0
olgarhudaa opshor dansand bgaa munguu dotoodin bankni hadgalamjind hiichih tgvl harin urshuuj boloh yum.harin daraani nuutc hurungu garch irvel amidaarni tas tatah heregtei.jijig dund vildver erhlegchidiin tatvariin uriig bol urshuuchih heregtei.
… 1918 онд Жавзандамба хутагтын дэмжлэгтэйгээр түүний шууд туслалцаатайгаар шанзав Бадамдорж нь Монголын төрийн удирдагчид чин ван Ханддорж, сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй эх орончдыг алахыг алж, барихийг нь барьж , хөөхийг нь хөөж эзэнгүй хамгаaлалтгүй болгон , Монголыг Хятадад найр тавин өгч Гамингууд Монголыг эзэлж гал усны гашуун зовлон дунд эх орон, ард түмэн минь ихээхэн зовсон. Эцэстээ Жавзандамба хутагт нь Хятад Гамингийн шоронд хоригдож өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг шиг хийсэн үйлээ эдэлсэн. 2008 - 7 - 1нд ардчилсан хужаа Ц Элбэгдорж тэргүүтэй шинэ үеийн гамингууд Өрнөдийнхэн , Хятадын дэмжлэгтэйгээр Монголын төрийн эрхийг хүчээр хууль бусаар булаан авахыг санаархан өдөөн турхирч удирдсан жагсаал тэмцэл олны дэмжлэгийг хүлээлгүй нуран унаж ,гэмт этгээдүүд урвагчид ардчилсан хужаа нар өөрсдийн гэм бурууг гэрчлэх, жагсаалыг зохион байгуулахад оролцон мөнгө өгч авалцсан гол 4 гэрчээ устгаад зугтаав. Энэ үед тухайн үеийн ерөнхийлөгч асан Н Энхбаяр ардчилсан хужаа Ц Элбэгдоржийг цаагуураа өмгөөлөн түүнийг МАХН ын шинэ үеийн удирдагчид Монголын төлөөх зүрх сэтгэлтэй С Баяр тэргүүтэй дэвшилтэт хүчний эсрэг далд тэмцэлдээ ашиглaхын тулд ардчилсан хужаа Ц Элбэгдоржид хир халдаалгүй авч гарав. Харин 2009 онд шинэ үеийн гамингууд ардчилсан хужаа Ц Элбэгдорж Монголчуудыг өөр хооронд нь тулалдуулан дундаас нь ашиг хайх эртний Нанхиад дотор мэхээ ашиглан давхар луйвар хэрэглэн Монгол улсын ерөнхийлөгчийн сэнтийд залрав . … Мэхт мэхэндээ , Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр … гэдэг шиг ерөнхийлөгч асан Н Энхбаяр баригдан шоронд хоригдож ял эдлэв. 2012 он Монгол улсын УИХ ын сонгууль болж АНУ ын хар машины тусламжтайгаар ардчилсан хужаа Ц Элбэгдорж тэргүүтэй шинэ үеийн гамингууд ЛУЙВРЫН АРГААР өөрсдийгөө ялуулав. Ард түмний сонголт бус ардчилсан хужаа Ц Элбэгдорж тэргүүтэй шинэ үеийн гамингуудын сонголтоор хууль бус тоглоомын УИХ байгуулагдаж , тоглоомын хууль бус Шинэчлэлийн засгийн газар байгуулагдав. Тэдний гол зорилго Монгол улсыг хөгжүүлэх бус харин аль болох богино хугацаанд улс орны төрийн системийг гажуудуулж , эдийн засгийг нураан ард түмний бүх хөрөнгийг хулгайлж дээрэмдэн өөрсдийн түрийвчинд хийх. Ингэснээр Монголын тусгаар тогтнолыг нэрийн төдий мэт болгон , ард түмний ясыг нь гартал мөлжсөн Африкийн орнууд шиг зориудаар их хэмжээний өрөнд барьцаалуулж , Хятад, Өрнөдийнхний гарт лавхан атгуулах далд даалгаварaa ардчилсан хужаа луйварчид урвагчид үндсэндээ биелүүлсэн. 2013 он Ардчилсан хужаа Ц Элбэгдорж ард олны сонголтыг өөрчлөн АНУ ын хар машины тусламжтайгаар ээлжит худал хуурмаг ялалтаа байгуулав. Энэ удаагийн жүжгээ тоглохдоо өмнөх туршлагандаа дулдуйдан ард түмэнд үйлдсэн булхайгаа үнэн гэж итгүүлэхийн тулд ихээхэн бага хэмжээгээр ялсан тоон үзүүлэлтийг гаргаж тавив. … Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ногоорох болно. … Муу санаа биеэ отно. … Санаа муут яван хатна. … Монголчуудын эсрэг хорон муу санаа өвөрлөн түүнийгээ үйлдсэн хэн боловч , ямар ч улс үндэстэн байсан , Хан Тэнгэрийн хатуу цээрлэлийг хойшлуулшгүйгээр хүлээн авч устаж мөхөх болно... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГЭЖ ЮУ ВЭ. Хууль зүйн сайд Тэмүүжин Өршөөлийн тухай хууль гэгчийг санаачлан яаран сандран батлуулахаар улайрч байна. Энэ нь эрх мэдэл албан тушаалаа буруугаар ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан, онц их хэмжээний ашиг орлого, гадаад дотоодод байгаа мөнгө, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн,тавараас зугатсан зэрэг 5-8 жилийн хорих ял авах хэмжээний олон гэмт хэрэг үйлдсэн хүмүүст нэг удаа өршөөл үзүүлэх нэрээр хэрэг бүртгэх , мөрдөн байцаах, хянан шалгах үйл ажиллагааг хориглох тухай хууль юм. Тэрч бүү хэл энэ тухай архивийн бүх мэдээ материалыг бүр мөсөн устгаж олон нийтээс нууцлах, мэдээлэл алдсан хүнд онц хүнд ял ноогдуулах юм байна. Алтанхуягийн ЗГ улс орноо дампууртал, ард олноо хоногийн хоолгүй болтол аймшиггүйгээр идэж байгаа нь “ Өршөөлийн хууль” гэгчээр бүгдийг цагаатгахаар урьдаас төлөвлөсөн үйл ажиллагаа байсан бололтой. МОНГОЛЧУУДАА “ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ” ГЭГЧИЙГ ГАРГУУЛАХЫН ЭСРЭГ ТЭМЦЭЦГЭЭЕ
Оюутолгойд МУ-ыг төлөөлж байгаа ноён Даваадоржийн Ганболд гэж хэн бэ? Даваадорж хэмээх сайн эр цагтаа Цэдэнбалд долигнон сүү хулгайлсан хав шиг шарвалзан, хүүхдүүдэд нь багшлах нэрээр өндөр хангамж эдэлж бүх насаараа Москвад тухлан сууж, ... хүү Ганболд нь Цэдэнбал даргын хүүхдүүдтэй үерхэж эрх дурааараа өссөн гэдэг. Зусар бялдууч хүмүүс мянган нүүртэй гэдэг. Ардчилсан хувьсгалын давалгаанаас айсан эрлийз, хурлийз хоёр хар толгойгоо аврах нэгэн мэргэн арга бодож олсон нь монголын ард түмний хүсэн хүлээж байсан шудрага ардчилалыг Цэдэнбал, түүний гэр бүл үр хүүхдийг намнах аян дайнаар сольсон явдал байсан юм. Үүнийхээ ачаар Тэргүүн шадар сайд болж Монгол банкинд байсан 5тн алт, 100сая ам.доллараар мөрийтэй тоглох нэрээр гадагш гарган МУ-ын эрдэнэсийн санг хоослож, өмч хувьчлал нэрээр Чех, ХБНГУ,Итали зэрэг барууны техник технологоор бүрэн тоноглогдсон орчин үеийн бүх үйлдвэрүүдийг устган хаягдал метал нэр өгч Хятадруу гарган олон 10 мянган ажилчид инженер техникийн ажилтнуудыг гудманд гарган хөсөр хаяж өөрийнх нь хэлсэнээр элгээр нь хэвтүүлж амаар нь шороо үмхүүлсэн юм. Үүний цаана бас нэг алсын хорон муу санаа агуулж байсан нь инженер техникийн ажил үгүй болсноор монгол эрчүүдийг хийх ажилгүй болгоод зогсоогүй “хөрвөх чадваргүй болсон монгол төгрөг шигээ болсон монгол эрчүүдийг эмэгтэйчүүд нь тоохоо болив” гэсэн сурталчилгааг маш хүчтэй явуулж эхэлсэн бөгөөд энэ сурталчилгаанд автсан охид эмэгтэйчүүд хөгшин залуу хужааруу гүйлдэж эхэлсэн, одооч үргэлжилсээр байна. Эрийг нь мөхөөгөөд эмийг нь эзэмшдэг нь эртний арга. Үүний дараа АН-ын дарга болж монгол төрийн сэнтий өөд зүтгэх оролдлого хэд хэдэн удаа хийсэн боловч чадаагүй. Харин одоо нам доторхи фракцуудын зөрөлдөөнийг ашиглан үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэ маш чухал хариуцлагатай ажлыг эрхлэх болсон байх юм. Ажил авангуутаал өнөө үндэсний эрх ашгаас урвадаг үйлдлээ хийж, Оюутолгойг гацаанаас гаргах нэрээр ТЭЗҮ-г нь МУ-д олон талын хохиролтойгоор өөрчилж С.Баяр нарын үеийхээс хэд дахин дордуулж байна. Тэгээд ТВ-гээр “ хэлэлцээр гэдээг чинь буулт хийхийг л хэдэг юм” гэж монголчууд биднийг илт доромжилдог авир араншингаа ахин гаргаж байх юм. Энэ өл халзан луухааныг яаралтай зайлуулах хэрэгтэй.
Оюутолгойн ХО гэж юу байдагийг мэдэхүү.Жишээ нь: УБ-ын дэлгүүрүүдэд хаа сайгүй байдаг нэг Хятад гар чийдэнг 500 доллараар буюу 700-800 дахин өндөр үнээр тооцож ХО-даа авч бичдэг. Ямарч монгол хүн хийчиж чадах энгийн нэг ажлыг Рио Тентогийн хүн бол сард 40-50мянган долларын цалин авч хийдэг, энэ нь монголчуудын 40-50 хүний цалинтай тэнцдэг,ийм шудрага бус зүйлийг ярьсан хэлсэн монгол хүнийг шууд ажлаас нь халдаг.ХО өсөөд байгаагийн цаад учир шалтгааны зөвхөн нэг нь энэ.Энэ улаан цаймдаа гарсан мөлжлөг доромжлолыг зогсоохгүй бол цаашид гадны бүх компаниуд яг л энэ замыг бидэнд тулгана. Монголчууд түүхэндээ ийм харгис хатуу мөлжлөг доромжлол үзэж байгаагүй. Иймээс болохгүй бол Оюутолгойг зогсоосон дээр.
Энэ Б.Халиун гэдэг нөхөр өл халзан Даяагас юу горьдов,эсвэл Алтанхуягийн нүүрснээс нэг шуудайг цохичсон юм байхдаа.
... Монголд ардчилсан хужаа луйварчид урвагчид хууран мэхлэх замаар , хууль бусаар Төрийн эрхийг барьж АНУ , Өрнөд , Хятадын утсан хүүхэлдэйн үүрэг гүйцэтгэж , улс эх орны тусгаар тогтнолыг эрсдэлд оруулан , бузар муугаа үйлдэж байгаа гэдгийг харийн далд түрэмгийлэлийн замаар тойроогүй биш дайрч , зовлонг нь туулан гарсан улсууд сайн мэдэж байгаа . ... Муугаас муу л гарна , ... Мууг дагавал мохойн хорлол , ... гэдэг үг ч энэ цаг үед Монголын нийгмийн амьдралд бүрэн тусгалаа олж байна. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГЭЖ ЮУ ВЭ. Хууль зүйн сайд Тэмүүжин Өршөөлийн тухай хууль гэгчийг санаачлан яаран сандран батлуулахаар улайрч байна. Энэ нь эрх мэдэл албан тушаалаа буруугаар ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан, онц их хэмжээний ашиг орлого, гадаад дотоодод байгаа мөнгө, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн,тавараас зугатсан зэрэг 5-8 жилийн хорих ял авах хэмжээний олон гэмт хэрэг үйлдсэн хүмүүст нэг удаа өршөөл үзүүлэх нэрээр хэрэг бүртгэх , мөрдөн байцаах, хянан шалгах үйл ажиллагааг хориглох тухай хууль юм. Тэрч бүү хэл энэ тухай архивийн бүх мэдээ материалыг бүр мөсөн устгаж олон нийтээс нууцлах, мэдээлэл алдсан хүнд онц хүнд ял ноогдуулах юм байна. Алтанхуягийн ЗГ улс орноо дампууртал, ард олноо хоногийн хоолгүй болтол аймшиггүйгээр идэж байгаа нь “ Өршөөлийн хууль” гэгчээр бүгдийг цагаатгахаар урьдаас төлөвлөсөн үйл ажиллагаа байсан бололтой. МОНГОЛЧУУДАА “ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ” ГЭГЧИЙГ ГАРГУУЛАХЫН ЭСРЭГ ТЭМЦЭЦГЭЭЕ
... Ерөнхий хулгайч Н Алтанхуягийн ичих нүүргүй худал үгсийг уншаад энэ мэт луйварчид ийм зан гаргах нь зайлшгүй бөгөөд өмнө нь тулж ирсэн мөхлийн ангалаас яаж ийгээд мултрах гэж оролдох нь ойлгомжтой . ... Гэхдээ Хан Тэнгэрийн хилэнгийн гал, шударга үнэний илднээс зугтааж чадна хэмээн ардчилсан хужаа луйварчид урвагчид бодож байгаа бол ихэд эндүүүрч байгаа гэдгээ удахгүй яс махандаа тултал ойлгоцгоох болно. ... Дөнгөж л 2013 онд ерөнхий хулгайч Н Алтанхуягтангууд 1700 км засмал зам тавьсан хэмээн ихэд сүржин мэдэгдэл хийсэн ч ачир дээрээ 243,5 км засмал зам тавьсан бөгөөд 1700 км зам нь 2007 оноос хойш тавсан замын дүн хэмжээ, хэмээх бодит баримт ил гарахад хэлэх үггүй болж амаа хамхицгаасан . Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг зардал төсвийг хэд дахин өсгөж түмний хөрөнгийг хулгайлж тавьсан зам нь жилийн дараа гэхэд зам биш там болон хувирч байгаа жишээг олон нийт өөрсдийн нүдээр харж , машиныхаа эд ангийн эвдрэл , ослын үе дэх үхэл хагацлаар ойлгож мэдэж байгаа . 2014 онд Улсын төсөв цалин тавих хэмжээнээс илүү гарч чадахаа байж , Монгол банкны Валютын нөөц тэг хэмжээнд дөхөж , Ардчилсан Их Өр болох элдэв Бондын мөнгө хулгайлагдаад дууссан нөхцөлд , чухам ямар мөнгөөр тэр олон км зам тавьсныг нь, Бас тэр 2500 км засмал зам нь хаана байгааг асуумаар байна . ... Хятадын техник технолгиор барьсан Өмнөговийн Даланзадгадын Цахилгаан станц дөнгөж баригдаад шинээрээ үргэлжийн эвдрэл гэмтэл үүсэж , эцэстээ 4 р Цахилгаан станцын Монгол инженерүүд газар дээр нь очиж аваарын бараг бүрэн засвар хийж байж алдаг оног ажиллуулдаг болсон гашуун туршлага байдаг гэдгийг мэдсээр байж дахиад л Концессийн нэртэй Өр тавьж чанарын шаардлага хангахгүй Хятадын техник тенологиор , тэдний компаниар хэдэн өргөтгөл бариад түүнийгээ их ажил хийлээ хэмээн хашгирч байгаа бол харин Хятадын хулхи станцын үнэд төлөх олон тэгээр тоологдох Юаны Өрөнд оруулж , тэртэй тэргүй 8 тэрбүм $ ийн Ардчилсан Их Өрөнд оосорлуулсан Монголчуудыг нэмж шавартай хутгасан үйлдэл болсон гэдгийг ирэх цаг хугацаа үнэнээр нь нотлон харуулах болно. ... Дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ 125 $ байдаг ба Таван Толгойн коксжих нүүрс 30 $ үнээр зарагдаж буюу Хятадууд өөрсдийн гар хөл Ц Элбэгдорж , Н Алтанхуягтай хавсран илтэд дээрэмдэж , Оюу Толгойгоос орж ирэх хөрөнгө мөн л эдэнтэй эвссэн харийнхны халаас руу шургаж алга болж байгаа үед , Долларын ханш 2000 төгрөгөнд дөхөж , Нарийн төмөр зам аар Монголын баялаг хяналтгүйгээр гадагшаа маш хямд үнээр зарагдан хулгайн нөхцөлөөр урсан гарах аюул нүүрлэж , Монголын газар шороо Хятадууд болон харийнханд их хэмжээгээр зарагдах ноцтой аюул тулгараад байгаа нөхцөлд хэт өссөн элдэв хуурамч тоо , ардчилсан хужаа луйварчид урвагчид та нар хэзээ ч хийж чадахгүй ирээдүйн бүтээн байгуулалтын тухай балгалзан ярих чинь , ядуурч доройтсон Монголчуудыг тавлан доромжилж байна хэмээн ойлгогдож байна. ... Хичнээн метаны хий олдсон ч , хичнээн их хэмжээний газрын тос олдсон ч бүгдийг нь Ардчилсан хужаа луйварчид урвагчид ямар ч хяналтгүйгээр Харийнхантай нийлж нарийн төмөр замаар эсвэл ган хоолойгоор хулгайлж луйвардаж дээрэмдэж цөлмөх нигууртай бөгөөд бидний Монголчуудад чухамдаа ямар ч ашиггүй гэдгийг хүмүүс одоо л сайн ойлгож эхэлж байна. ... Эцэст нь ерөнхий хулгайч Н Алтанхуяг чам шиг эрээгүй худалч , хогын урвагч, бузар этгээдийн байх ёстой газар нь Шорон бөгөөд тэндээсээ чи Тамд хаягдах болно. ... Юу тарина , түүнийгээ хураана . ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГЭЖ ЮУ ВЭ. Хууль зүйн сайд Тэмүүжин Өршөөлийн тухай хууль гэгчийг санаачлан яаран сандран батлуулахаар улайрч байна. Энэ нь эрх мэдэл албан тушаалаа буруугаар ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан, онц их хэмжээний ашиг орлого, гадаад дотоодод байгаа мөнгө, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн,тавараас зугатсан зэрэг 5-8 жилийн хорих ял авах хэмжээний олон гэмт хэрэг үйлдсэн хүмүүст нэг удаа өршөөл үзүүлэх нэрээр хэрэг бүртгэх , мөрдөн байцаах, хянан шалгах үйл ажиллагааг хориглох тухай хууль юм. Тэрч бүү хэл энэ тухай архивийн бүх мэдээ материалыг бүр мөсөн устгаж олон нийтээс нууцлах, мэдээлэл алдсан хүнд онц хүнд ял ноогдуулах юм байна. Алтанхуягийн ЗГ улс орноо дампууртал, ард олноо хоногийн хоолгүй болтол аймшиггүйгээр идэж байгаа нь “ Өршөөлийн хууль” гэгчээр бүгдийг цагаатгахаар урьдаас төлөвлөсөн үйл ажиллагаа байсан бололтой. МОНГОЛЧУУДАА “ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ” ГЭГЧИЙГ ГАРГУУЛАХЫН ЭСРЭГ ТЭМЦЭЦГЭЭЕ
Энэ авилгагчид олигархууд одоо бүүр давраад хүчээр өршөөлийн хууль гаргуулах гээд зүтгэж эхлэх шив дээ. Завхарсан юм болж байна даа энэ улс төрд.
Луйварчдыг бүү тэтгэ,
Хулгайч нар, үлигархууд, ард түмний халаас суулагчид бас өршөөлийн хууль гарргуулж хулгайгаа цайруулах нь дутаа юу, Ёстой болохгүй.
Ataarhad bidend gai tarina shuu.
манай улс төрчид,эрх баригчид гэдэг хулгайч нар зуугуйхан ийм юм яриж эхэлж байгаа юм байна л даа. Зайсанг энгийн газар болгоё. эдийн засгийн өршөөл үзүүльэ гэх мэтчилэн. Дурта юмаа хийцгээ.цаг нь ирэхээр амьдрал нь сүйрсэн монгол хүн бүрийн амь насыг та нараас болон үр садас чинь нэхэх болно.