sonin.mn

НҮБ-ын UNMISS ажиллагааны Хүчний командлагч, дэслэгч генерал Иоханес Гебремескел Тэсфамариам албаны хүмүүсийн хамтаар Бентью хотод айлчилж, НҮБ-ын мандаттай үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багуудын үйл ажиллагаатай танилцаж, Ардын Чөлөөлөх Армийн 4 дүгээр дивизийн удирдлагатай уулзаж, тэдний үүрэг хариуцлага, шинэчлэгдсэн мандат, ажиллагааны газар оронд тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан юм. Мөн НҮБ-ын баазын ойролцоо амьдарч буй орон гэрээсээ дайжсан хүмүүсийн лагерийн орчинтой танилцлаа.

Үүний дараа тэд Монголын цэргийн алба хаагчдын байрлаж буй “Хубилай” баазад саатан, батальоны үйл ажиллагаатай танилцаж, үүрэг гүйцэтгэлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Дашрамд дурдахад, Хүчний командлагчийн айлчлалын аюулгүй байдал, эргүүл цувааны үүргийг ахмад Х.Ууганбаатараар ахлуулсан монголын 28 цэргийн алба хаагч, зургаан нэгж техниктэйгээр амжилттай зохион байгуулсан юм.