sonin.mn

ВАШИНГТОН. /RIA Novosti/.  Цагаан ордонд хутгатай нэвтэрсэн этгээдэд албан ёсоор эрүү үүсгэсэн тухай АНУ-ын Вашингтон хотын Колумб тойргийн Прокурорын газрын цахим хуудсанд мэдээлжээ.

Омар Гонсалес гэгч этгээдийг Цагаан ордонд нэвтэрснийх нь дараа баривчилсан байна. Хэрэг болох үед АНУ-ын Ерөнхийлөгч ордонд байгаагүй ажээ. Гонсалесын машинаас хоёр сүх, хутга мөн 800 сум олдсон бол тэрбээр Цагаан ордонд нэвтрэхдээ биедээ хутга авч явж байжээ. Тусгай албаныхан баривчлах үед Гонсалес хэд хэдэн танхимаар орж амжсан байв.

Гонсалес “нэвтрэхэд хязгаарлагдмал бүсэд аюултай зэвсэгтэй хууль бусаар нэвтэрч” Холбооны улсын хуулийг зөрчжээ. Үүнээс гадна, тэрбээр гэртээ эсвэл ажлаас гадна галт зэвсэг биедээ авч явах болон эзэмшихийг хориглосон тухай Колумб тойргийн хуулийг зөрчсөн байна.

Холбооны улсын хууль зөрчсөнийх нь төлөө Гонсалест 10 хүртэл жил, аюултай зэвсэг биедээ авч явсных нь төлөө 5 хүртэл жил, хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн учир нэг хүртэл жил хорих ял оноож магадгүй байна. Гонсаласын хэргийг шүүх ажиллагаа өнөөдөр болно.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг