sonin.mn

КИЕВ. /Ukrinform/. ЕХ-Украины холбооны гэрээг 2015 оны эцсээр Европын Холбооны улсууд батална гэж Украины Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Евгений Перебинис  мэдээлжээ.

"Уг гэрээг ЕХ-ны бусад улс ирэх жилийн сүүлээр чөлөөт худалдааны гэрээний хамт батлах бөгөөд 2016 оноос хэрэгжиж эхлэх болно гэж Евгений мэдэгдэв.

ЕХ-Украины холбооны гэрээг одоогийн байдлаар Литва, Болгар, Мальта, Словак зэрэг улс батлаад байна гэж тэрээр мэдээллээ.

Есдүгээр сарын 6-нд уг гэрээг Украины парламент болон Европын парламент нэгэн зэрэг баталсан байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг