sonin.mn

АНУ-ын “ExxonMobil” компани  оросын усан доорх үргэлжлэл газрын асуудлаар  “Роснефть”-тэй  хамтран цаашид ажиллахгүй болсон тухай батлан  мэдэгдэв. Иймд  америкийн  компани Карскийн болон Хар тэнгисүүд дэх  төслүүдээ зогсоож байгаа аж.

Өрнөдийн орнуудын гаргаад байгаа хоригийн улмаас “Роснефть”гадаадын гол түншүүдийнхээ   санхүүгийн ба технологийн дэмжлэгээс хасагдаж болзошгүй болоод  байгаа өнөө  үед  тус компани төрийн дэмжлэгийг хүсч, Холбооны үндэсний аюулгүй байдлын хөрөнгөөс хуваарилах  тухай  хүсэлтээ гаргаад байна.

Орос улсын эсрэг авсан хоригийн улмаас “ExxonMobil “ тус улс дахь үйл ажиллагаагаа зогсоож байгаа тухайгаа  9-р сарын  29 –ний өдөр мэдэгджээ. “Өчигдөр хоригтой  холбогдуулан  биднээс үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан, түүнээс гадна 9 дүгээр сарын 26-ны дотор Карскийн тэнгисийн төслөө бас зогсоохыг шаардсан гэж “ExxonMobil“  компаниас хэвлэлийнхэнд мэдэгджээ.

Тус компаниас мэдэгдсэний дагуу өмнө нь Карскийн тэнгис болон “Университетская”-гийн өрөмдлөгөд тусгай  зөвшөөрөл авсан байжээ. “Уг ажиллагаа  нь шийдвэрлэх үедээ байсан учраас,  үйл ажиллагааг  аюулгүй дуусгавар болгох цаг хугацаа шаардагдаж байсан юм”. Харин одоо уг төсөл цуцлагдаж байна.

“ExxonMobil”  нь Карскийн тэнгисийн  Зүүн хэсгийн шинэ  гурван газрыг боловсруулах асуудлаар “Роснефть”-тэй хамтран  байгуулсан үйлдвэрийн 33 хувийг эзэмшдэг. Өнгөрсөн бямба гаригт төрийн компани нь  тэнд   хийн хэмжээгээрээ  339 тэрбум шоо метр болон 100 сая тонн нефтийн  нөөцтэй орд газрыг нээсэн тухайгаа албан ёсоор мэдэгдсэн.

Түүнчлэн  “ExxonMobil”  нь Хар тэнгисийн  Туапсегийн  нугалаан дахь үйл  ажиллагаагаа үргэлжлүүлж чадахгүй болсон тухайгаа бас мэдэгджээ. Сонирхолтой нь , “ExxonMobil” –ийн   1996 оны хэлэлцээрийн дагуу байгуулагдсан “Сахалин-1-“ төсөл хоригт ороогүй, учир нь гэвэл, уг төслийг олон улсын консерциум хэрэгжүүлдэг аж.

Үүнд  “ExxonMobil”  30, японы Sodexo- 30, энэтхэгийн  “ONGC ” болон Роснефть 20 хувь оролцдог билээ. “ExxonMobil”  -ийн захирлууд  АНУ –ын удирдлагад Оросын бүх төслүүдийг хадгалж үлдэх нь чухал гэдгийг ятгахыг удаа дараа  оролдсон боловч, амжилт гарсангүй.

Вашингтон Оросын “Газпром”,  “ЛУКОЙЛ”, “Сургутнефтегаз” болон “Роснефть” компаниудын эсрэг хориг гаргасан бөгөөд үүнд:  усан доорх  олборлолтууд  болон занарын нефтийн орд газруудад  америкийн технологийг ашиглахыг  хориглох болсон юм.     

А.Огторгуймаа

Эх сурвалж: "Монцамэ" агенлаг