sonin.mn

Өнөөдөр 1990 оны Мон­голын Ардчилсан хувьс­галын удирдагч Санжаа­­сүрэнгийн Зориг агсныг аймшигтай, эмгэнэлт үхэл авч одсон 16 дахь нам­рын өдөр. 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд нийслэлийн нэгдүгээр амаржих газарт Монголын дээд боловсролын сал­барын томоохон зүт­гэлтний нэгэн МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын алба хашиж явсан Санжаа­сүрэн, манай анх­ны их эмч нарын нэг Доржпалам нарын хоёр дахь хүү нь болон хорвоод мэндэлсэн тэр ёстой л үүлэн чөлөөний наран шиг үзэгдээд өнгөрөхдөө хо­вор­хон гайхамшигтай амь­дарч, элэг эмтрэм даанч харам­салтайгаар нартаас буцах хувь заяатай нэгэн байж, хөөрхий.

Социализм, Комму­низмыг байгуулж, гэрэлт ирээдүйд хүрэхэд тун ойрхон байна гэсээр 70 жил нэг намын үзэл сурт­­лын боол болж, дэл­хий­­гээс тусгаарлагдсан монгол­чуудыг чухамхүү 1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьс­гал “Хонхны дуу”-гаар сэргээхэд С.Зориг агсан тэргүүн эгнээнд нь явж ард түмнээ удирдсан билээ. Түүнд төрөлхийн нэгэн гайхамшигтай чанар, чад­вар байсан нь ямар ч үед олон түмнийг араасаа дагуулах хувь хүний дав­таг­дашгүй ухаалаг энгийн зан, аядуу зөөлөн хэрнээ хэ­рэг­тэй цагт хамгийн зөв гарц олдог удирдан манлай­лагчийн байгалиас заяасан сэт­гэл­гээ­ний хурд нь байлаа.

Тэр 36-хан наслахдаа бусдын л адил алдаж онож, амьдралын их эргүүлэгт нухлуулж, бас сөрөн тэмц­сээр ялаад гарч явсан эгэл жирийн сайхан эр хүн байв. Тэр яах аргагүй ардчилсан хувьсгалын удирдагч байсан ч олон зүйл дээр алдаж эндэж, будилж төөрөлдөж явсан түүх нь үлджээ. 1990 оны зургаадугаар сард Монголд анх удаа явагдсан чөлөөт сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд ерөн­­хийлөгчийн албан тушаалд АН-аас нэр дэвш­сэн боловч хөдөөнөөс сон­гогд­сон Ардын Их Хурлын депу­татуудад таалагдах үг хэлж, тэдний өмнө өөрийгөө рекламдаж ча­­даа­­­г­үй даруу зангийнхаа уршгаар тэр албанд нь Р.Гончигдорж сонгогдож байсан түүхтэй. Ер нь тэр ямар ч баггүй, илүү дутуу заль мэх сураагүй төрөлх зангаараа амьдарсаар маш их боломж, илүү эрх мэдэл, эд баялагт хүрэх замаа өөрийн гараар үгүй хийсэн байдаг. Амьд ахуйдаа ха­шиж явсан хам­гийн дур­тай сонгуульт ажил нь Монголын шатрын холбоо­ны ерөнхийлөгчийн алба л бай­сан гэдэг.

Өрөөстэй шатар барь­саар Саарал ордны хон­гилоор өрөөнөөс өрөө дам­жиж явахдаа “С.Зоригт ша­тар тоглохоос өөр ажил алга” хэмээн өнөөдрийн төрийн түшээ нэгний хэл амны байнгын бай болдог байв. “Амьдын зол, үхсэний хохь” оо гэж. С.Зоригийг ажил хий­­дэг­гүй, залхуу, хэнэг­­гүй­гээр нь дуудаж байсан тэр эрхэм түүний аймшигт хар үхлээс хойших өнгөрсөн 16 жилд чухам ямар ажил хийж, хожим дурсагдах гавьяа байгуулсан бол.

“Би Монгол хүний са­руул ухаанд итгэдэг” гэж хэ­лэх дуртай энэ эгэлхэн эр 36-хан насаа шатар нүүж, “Стюардесса” тамхиа баа­гиулсаар хааяа нэг сэтгэл, яриа нийлдэг нөхөд­тэй­гөө биллярд цохиж 100 грамм виски татсан шиг өнгөрүүлэхдээ Монголын нялх Ардчиллыг бэх­жүүлэх, Монгол хүний үнэлэмжийг өсгөхөд хувь хүнийхээ түүхэн үүргийг гүйцэтгэсэн юм.

1998 оны зургаадугаар сард эрх баригч АН олонхоо­­роо түрий барьж “Сэр­гээн Босголт” банкийг ху­вийн “Голомт” банк­тай нэгт­гэсэн нь сөрөг хүч­ний шүүмж­лэлтэй тул­гарч Ц.Элбэг­доржийн Зас­­гийн Газар уна­сан түүх­­тэй. Тэр үеийн Ерөн­хийлөгч Н.Багабанди АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн болгоныг янз бүрийн шалтгаанаар бу­цаасаар УИХ хуульд заа­сан хугацаанд Ерөнхий сайдаа томилж чадаагүй. Ц.Элбэгдоржийн Засгийн газар үүрэг гүйцэтгэгч нэр­тэйгээр дөрвөн сар ажил­­лаж байсан тэр л үед буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө С.Зориг бусдын гарт хөнөөгдсөн билээ. Чухамдаа хоёр гурав­­хан хоног амьд бай­сан бол Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд болж Ц.Элбэг­доржоос тө­рийн тамга хү­лээн авах өндөр их хувь заяа яалт ч үгүй түүнийг хүлээж байлаа.

Тэр үеийн эрх ба­ригч эвслийнхэн буюу Ард­­чил­сан хүчнээс нэрийг нь Ерөн­хий сайдад өргөн мэдүүлж, Ерөн­хий­лөгч Н.Бага­банди­тай зөвшил­цөх гэж байсан түүхэн эгзэг­тэй мө­чид амь насыг нь туй­лын хорсолтойгоор хөнөөсөн нь гарцаагүй улстөрийн аллага байснаас зайлахгүй гэх хардлага өдгөө ч тү­үнийг хүндэлдэг хүмүүст байдаг.

Монголын Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг Ерөнхий сайд, цааш­­­­­лаад Монгол Улсын Ерөн­­­хийлөгч болох хам­гийн боломжтой, ард түмэндээ танигдаж хүнд­лэгдсэн улс­төрч байсан. Түүнийг алд­санааараа Мон­голын ард түмэн нө­хөж баршгүй гарз хохирол хүлээж тэр аймшигт тө­лөөсийг өнөөд­рийн энэ их авлига хээл хахууль, улсаа худалдсан урвагчдын гай балгаар үүрч, түүний орон зай ханхай­саар л байна.

Дэлхийд гайхагдсан асар их эрдэнэс баялагтай Оюутолгойн ордыг хэдхэн урвагч хэдэн үеэрээ идэж барахгүй хээл хахуулиар тавьж туугаад гадныхан эзэн суучихлаа.

Залгуулаад монголчуу­дыг зуунаар тэжээх асар их нөөцтэй Тавантолгойн нүүрсний ордыг өнөөдөр ч зөвхөн урьдчилаад зээлж аваад идчихсэн өр төлөх байдлаар урагш нь зөөсөөр л байгаа. Улс эх орноо, хүн ардтай нь худалдсан өнөөдрийн эрх баригчдын дунд Ард­чилсан хувьсгалын удир­дагч, Монгол эх орондоо чин хайр­тай С.Зориг агс­ны орон зай үнэхээр их үгүйлэгдэж байгаа. Түүний амь насыг захиалга өгч зэр­лэгээр хөнөөлгөсөн, хө­­­нөөлцсөн алуурчид өнөө­­дөр ял шийт­гэл эд­лэх нь байтугай гэм­гүй царайлчихаад эрх мэд­­лийн халхавчин дор ха­рийн тонуулчдад эх ор­ноо худалдаж, урвасан хул­гайч нүүрээ авлига хээл ха­хуулийн зунгаа­ралдсан тороор битүүлэн нуучихаад мярайн гэтэж явна.

Хээл хахууль, бузар бул­хай болгон нь удахгүй сад тавин дэлбэ үсрэх өнөөд­­рийн Монголын арчаагүй улстөр задран унахад С.Зориг таны амь насыг зэрлэгээр хө­нөөсөн аймшигт аллагын эздүүд тодорч, шударга шүүхийн өмнө бузар нүглээ үүрэх нь гарцаагүй.

С.Зориггүй 16 хавар, 16 намрыг монголчууд туулж л явна. Ухаангүй ноёдод маань улс эх орныхоо амин чухал язгуур эрх ашгийг эн тэргүүнд тавьж, Монгол Улс орших уу, эс орших уу гэсэн аймшигт асуултад ард түмнийхээ өмнөөс чин шударгаар ха­риулах улстөрчийн эр Зориг алга. Тэдэнд ичих нүүр, харамсах зүйл байх­гүй. Яагаад гэ­вэл тэд­ний Оюутолгойн Ка­над эздээс авсан хээл хахууль нь хэдэн үеэрээ идэхэд элбэг хүрэлцэнэ.

Тэдний зарим нь АНУ-ын Вашингтон муж улсад байх тансаг харшийнхаа цэцэрлэгийг услаад зогсч байгаа нь фэйс­бүүкээр ца­цагдаж л байсан. Тэр эт­гээдийн араас Монголоос зугтан гарах дараагийн хул­гай­чид бэлтгэлээ ба­зааж байж ч болзошгүй. Тэдгээр урвагч, хулгайчийг хож­мын өдөр ард түмний шударга шүүхийн өмнө ял шийтгэлээ хүлээ­хэд С.Зориг та дээд тэн­гэ­рээсээ харж сүнсээ амир­луулаарай.

С.Зориггүй 16 жил нэг иймэрхүү.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: