sonin.mn

ВАШИНГТОН . /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх сард Хятадад айлчлах бодолтой байна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийг Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзсаны дараа Цагаан ордноос мэдээлжээ.

“Ерөнхийлөгч Обама Хятадад айлчлахаа нотолсон” гэж Цагаан ордноос мэдээлсэн байна. Ирэх сарын 10-12-ны хооронд хийхээр төлөвлөсөн Обамагийн айлчлалын талаар Хятадын Гадаад хэргийн сайд Америкийн Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Сьюзен Райстай хэлэлцжээ.

Хятадын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Бээжинд Обама Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын уулзалтад оролцоно.

АНУ “Хонконгт болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд эрх баригчид болон эсэргүүцэгчид хоорондын санал зөрөлдөөнийг эв зүйгээр шийднэ гэж найдаж буйг” АНУ-ын Ерөнхийлөгч хэлэлцээний үеэр тэмдэглэжээ.   

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг