sonin.mn

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гудамж төсөл Увс, Архангай, Хэнтий аймагт хэрэгжиж байгаа бөгөөд манай аймагт нийтдээ 8,5 км авто зам тавигдахаас энэ жил 3,2 км зам тавьж 10-р сарын 20 гэхэд ашиглалтанд оруулахаар боллоо.

Үүнээс 2,1 км зам худалдааны гудамж, 640 метр нь шинэ дулааны станцын араар баригдаж байгаа шинэ зам, Цогцолбор 1-р сургуулийн арын уулзвараас Худалдааны гудамжны уулзвар хүртэлх500 метр автозам тавих юм.

Гудамж төслийн хүрээнд Увс аймагт зам барилгын ажил ид өрнөж байгаа бөгөөд 15 метрийн өргөнтэй, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн замтай стандартын зам тавигдаж цогц бүтээн байгуулалт хийгдэж байна.

П.Дариймаа