sonin.mn

ДАМАСК. /NHK/. Турк улстай залгаа орших Сирийн хойд нутгийн хил дагуу байдал түгшүүртэй байна.

“Лалын улс”-ын босогчдод АНУ агаарын цохилт өгч байгаа ч босогчид Сири дэх курдын дийлэнх тосгоныг эзлэн авчээ.

Сирийн хойд нутаг дахь “Лалын улс”-ын босогчдын голомтод АНУ есдүгээр сарын 23-наас эхлэн агаарын цохилт өгч эхэлсэн.

Туркийн хилийн ойролцоох Айн аль-Араб хотын захад өгсөн АНУ-ын агаарын цохилтод “Лалын улс”-ын найман босогч өртөж, амиа алдсан гэж “Лалын улс”-тай тэмцэж байгаа Засгийн газрын сөрөг хүчнээс мэдээлжээ.

АНУ агаарын цохилт өгч байгаа хэдий ч тосгоны эргэн тойронд “Лалын улс”-ын босогчид хүчээ хадгалсаар байна. Лхагва гарагт курдын цэргүүд болон босогчдын хооронд болсон ширүүн байлдааны дараа курдын дийлэнх тосгоныг босогчид хяналтдаа оруулсан гэж курд хүмүүстэй ойр байгаа эх сурвалж мэдээлжээ.

Зэвсэгт мөргөлдөөн улам ширүүсэж, харвасан зарим тэсрэх бөмбөг хил даван Туркын газар нутагт туссан байна.

“Лалын улс”-ын босогчдын эсрэг цэргийн болзошгүй кампанит ажилд бэлтгэж, хил рүүгээ танкийн хүчнээ илгээсэн гэж Туркийн Засгийн газраас мэдээлжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг