Энэ жилийн утааны улиралд авах арга хэмжээнүүд, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн гол ажлуудын талаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үндэсний хорооны бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлагууд, нийслэлийн захиргааны байгууллагуудын удирдлагууд багтдаг.
Өнөөдрийн нээлттэй мэдээллийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, санхүүжүүлэгч “Цэвэр агаарын сан”-гийн гүйцэтгэх захирал Д.Баасан, хэрэгжүүлэгч “Улаанбаатар Цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболд нар өгсөн юм.
Агаарын бохирдолтой тэмцэх ажил нэгдсэн удирдлагад оржээ
Нийслэлийн агаар дахь хорт бодис, угаар, тоосонцрыг гэр хорооллын 185 мянган өрх, дулааны 3 станц, нүүрс түлж усаар халаадаг нам даралтын 1200 гаруй зуух, 308 мянган автомашин ялгаруулдаг.
Иймд чиглэл бүрээр олон салбарт ажил өрнүүлж байгаа юм.Яам, агентлагууд, нийслэлийн төр захиргааны байгууллагууд тус тусын чиглэлээр хариуцан хэрэгжүүлж буй ажлуудыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо нэгтгэн зангиддаг.“Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд харъяалагдаж ажилласан10 сарын хугацаанд агаарын бохирдолтой тэмцдэг байгууллагууд нэгдсэн зохион байгуулалтад орлоо.
Лхагва гараг бүрт бид Засгийн газрын тэргүүнд ажлаа тайлагнаж, үүрэг чиглэл авдаг болсноор салбар бүрт хийж буй үйл ажиллагаа шуурхай, хариуцлагатай явагдаж байна” гэж Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт хэллээ.
Агаар дахь хорт бодисуудын хэмжээ 2012 онтой харьцуулахад 40 хүртэл хувиар буурчээ
Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд барьж, улмаар цахилгаан болон хийн халаагуурын хэрэглээг өсгөх, утаа их гаргадаг уурын зуухуудыг халж эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэт төрийн байгууллагуудыг төвлөрсөн халаалтад холбох, гэр хорооллыг орон сууцжуулах, нийтийн зорчигч тээврийн шинэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийг хийн түлшинд шилжүүлэх, боловсруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг хөрөнгө, хугацаа шаардсан ажлууд эхнээсээ үр дүнд хүрч байна.
Ирэх сард Амгалангийн дулааны станц ашиглалтад орж, ДЦС-уудад хийж буй өргөтгөл шинэчлэлт удахгүй дуусна.Нам даралтын усан халаалтын зуухуудыг төвлөрсөн дулаанд холбож, хуучирсантехнологийг нь шинэчилж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан тээврийн хэрэгслүүд нэмж ашиглаж байна.Орон суужжуулалт, бүтээн байгуулалтын ажлууд хуваарийн дагуу үргэлжилж байна. Бодлогын хувьд, эрчим хүчний хэмнэлтэт бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжүүдийг татвараас чөлөөлж, цахилгааны төлбөрийг шөнийн цагаар 50 хувь хөнгөлж байна.
Зорьсон үр дүнд жинтэй нөлөөлөхдээрхтомоохон ажлуудын гүйцэтгэлийг хүлээж суулгүй богино хугацаанд ахиц гаргахын тулдгэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан зуухаар үе шаттай хангаж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн 157 мянган өрхөд бүрэн шаталттай сайжруулсан зуух нийлүүлсэн, энэ жил нэмж 16 мянган зуух борлуулна.
Ингэснээр гэр хорооллын өрхийн 80 гаруй хувь нь утаа бага гаргадаг зуухтай болно. Сайжруулсан түлш нийлүүлэх хувийн хэвшлийн үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлж, энэ жилийн тухайд агаарын бохирдлын гол бүс Баянгол дүүргийн айл өрхүүдэд ийм түлш нийлүүлнэ гэж Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн эдгээр төсөл хөтөлбөрийн үр дүнд агаар дахь хорт бодисуудын хэмжээ 2012 онтой харьцуулахад 40 хүртэл хувиар буурсан ч стандартад заасан хэмжээнээс их хэвээр байна.
Эрчим хүчний хэмнэлттэй зуухаар гэр хорооллыг үргэлжлүүлэн хангах ажил маргааш эхэлнэ
Өнгөрсөн жилүүдэд 3 төрлийн зуух борлуулж байсан бол энэ жил үндэсний үйлдвэрлэлийн болон Туркаас импортолсон 8 төрлийн зуухаас иргэд сонголтоо хийнэ. Өнгөрсөн жил зуухны үнийн 93 хувийг төр хариуцаж байсан бол энэ жил дээрх татаасыг 66 хувь болгон бууруулснаар зуухны үнэ нэмэгдсэн ч дотоодын үйлдвэрүүдийн зуухыг 17-28 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой.
Импортын зуухны хувьд, 220 мянга хүртэл төгрөг төлөөд худалдаж авна. Гэхдээ эдгээр нь чанар, үзүүлэлтийн хувьд ялгаагүй, аль аль нь стандарт шаардлага хангасан зуух болохыг “Улаанбаатар Цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболд тодотголоо.
Бүрэн шаталттай сайжруулсан зуухны борлуулалтыг маргааш эхлүүлнэ. Тусгаар тогтнолын талбайд зуух үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулж, төрийн холбогдох байгууллагууд иргэдийн бүртгэл хийж, хөнгөлөлттэй үнээр зуух худалдан авахад иргэдээ хөтчилнө.
Орчных нь агаар хэр бохирдолтой байгааг иргэд гэрээсээ, утаснаасаа, гудамжнаасаа авч болно
Утаатай агаараар зөвхөн гэр хорооллын 185 мянган өрхийн хүн ам амьсгалдаггүй, орон сууцны 200 мянган өрх ч утаанаас ангид амьдарч чадахгүй байна. Иймд нийслэлд амьдарч буй 1,3 сая иргэндээ агаарын бохирдлын цаг тутмын мэдээлэл, эрүүл мэндээ хамгаалах арга зөвлөмжүүд хүргэх "Агаарын чанарын ухаалаг хяналтын систем" нэвтрүүлээд байна.
Хөдөлгөөний нягтрал ихтэй 10 цэгийн автобусны буудлуудад агаарын чанарын мэдээг LED дэлгэцээр мэдээлж, www.agaar.mn сайтад агаарын бохирдолтой холбоотой бүх мэдээллийг нэгтгэсэн, удахгүй ухаалаг утасны аппликэйшнээрмэдээлэл хүргэхээр ажиллаж байна.
Үүний үр дүнд иргэд гэрээсээ, гар утаснаасаа, гудамжнаасаа агаарын бохирдлын бодит мэдээллийг авч, эрүүл мэндээ хамгаалах нөхцөл бүрдэнэ гэж Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.
Агаарын бохирдлыг бууруулах ажилд энэ жил 20,2 тэрбум төгрөг зарцуулж байна
Байгаль орчны багц хуулийг шинэчилснээр экологийн аливаа бохирдолтой тэмцэх хөрөнгийг улсын төсвөөс биш бохирдуулагчдаас хураасан татвар, төлбөр хураамжаар бүрдүүлэх болсон. Бохирдуулагч нь төлбөр төлөгч байх энэ зарчмын дагуу түүхий нүүрс түлдэг станцууд, автотээврийн хэрэгсэл, органик уусгагч импортлогчдоос төлбөр авч, агаарын бохирдол бууруулах үйл ажиллагаанд буцаан зарцуулдаг болсон юм.Засгийн газрын энэ чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх нэгж нь Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан” юм.
“Цэвэр агаар” сангаас энэ онд 20,2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг холбогдох төсөл, хөтөлбөрүүдэд олгоод байна. Ажлын гүйцэтгэлээс хамааран хүлээгдэж буй санхүүжтилтийг энэ ондоо багтааж олгоно гэж “Цэвэр агаар” сангийн гүйцэтгэх захирал Д.Баасан танилцууллаа.Хөрөнгийн зарцуулалтыг тус сангийн www.tseveragaar.mn сайтад ил тод мэдээлж байна.
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО
Сэтгэгдэл0
... Улаанбаатарчуудыг , Багануурын нүүрсний хэт аюултай утаагаар хордуулж , давхар их хэмжээний орлого хууль бусаар олж байсан ерөнхий хулгайч Н Алтанхуягийн луйварчидийн бүлэглэлийн үйл ажиллагаа, Төрийн эрх мэдлийн төлөөх өөр хоорондын хөлөө жийлцэх сөргөлдөөний үр дүнд зогсоход , нүүрсний утаа ч харьцангүй багслаа . Ноднин өдийд УБ хот өглөөдөө Багануурын хортой нүүрсний утаагаар бүрхэж , амьсгалахад хүнд болдог байсныг олон хүмүүс зовиурлан санаж байгаа гэдэгт итгэлтэй байна. ... Монголчуудыг зохион байгуулалттай хордуулах бузар ажлыг үйлдсэн ерөнхий хулгайч Н Алтанхуяг , Гансүх тэргүүтэнд хуулийн дагуу хамгийн хатуу ялыг заавал ч үгүй ноогдуулах болно. ... Мөн 2012 - 2014 оны хооронд Төрийн удирдах үүргийг гүйцэтгэж байхдаа үйлдсэн гэмт хэргүүдийн бүрэлдхүүн нь ажлын хариуцлага алдсан гэхээс илүүтэй эх орноосоо урвасан , санаатайгаар хорлон сүйтгэх ажиллагаа бүхий байх нөхцөлтэй тул , … Цаазын дээд хэмжээ ноогдуулах нь шударга ёсонд нийцэх болно. ... Юу тарина , түүнийгээ хураана . ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
… Багануурын нүүрсний хортой утаанд угаартан , шөнөжин ханиалгаж , ураг нь зулбан , байнгын хордлоготой амьдрахыг хүсдэг хүн гэж байхгүй . ... Харин Монголчуудыг хорлож дээр нь ашиг олдог ардчилсан хужаанууд мэдээж үүнийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа . ... Гэвч ардчилсан хужаа луйварчид урвагчдын бусармаг бодлого биеллээ олохгүй , нурж унах болно. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.