sonin.mn

АН-ын бүлэг Засгийн газрын гишүүдээ тодруулж, УИХ-д өргөн мэдүүллээ.

Уг асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан ч УИХ дахь МАН-ын гишүүд хуралдаа орж ирэхгүй байгаагаас үүдэн тус байнгын хорооны хурал одоо хүртэл эхлээгүй байна.

МАН-ын гишүүдэд “Хуралдаа ир” гэсэн шаардлага тавихад “МАН-ын бүлэг хуралдаж байна” гэсэн хариу өгч байгаа ч бүлгийнхний хуралддаг танхим эзгүй, гишүүд нь өрөө өрөөндөө байгаа гэх.

Төрийн ажлыг гацаадаггүй хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг МАН-ынхан хэлсэн үгэндээ бүдэрлээ. Нэг үгээр хэлбэл, Засгийн газрын гишүүдийн асуудлыг хэлэлцэхийг удаашруулан, бойкотлож байгаа нь энэ юм болов уу?

Б.Энх