sonin.mn

2014 ОНЫ 10 ДУГААР САРЫН 15-ААС 17-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 15-ны Лхагва гарагт 09.00 цагаас:

-Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 15-ны Лхагва гарагт:

-Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны дэд ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

10 дугаар сарын 15-ны Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /эцсийнхэлэлцүүлэг/.

3.Аюулгүй байдал гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал;

4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

-Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал;
-Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
-Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээс чөлөөлөх тухай;
-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлт, 2014 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, байдлын талаар Монголбанкны мэдээлэл сонсох.

5.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал;

6.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
-Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.

ДӨРӨВ. ЛХАГВА, ПҮРЭВ, БААСАН ГАРАГИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН:

1.Лхагва гарагийн 10.00 цагаас:

    Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.

2.Лхагва гарагийн 11.30 цагаас:

    Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /эцсийнхэлэлцүүлэг/.

3.Лхагва гарагийн 16.00 цагаас:

    Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал.

4.Пүрэв, Баасан гарагийн хуралдаан:

-Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, -2016-2017 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг/;
-Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх үргэлжилнэ/;
-Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
-Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
-Номын сангийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
-Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
-Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
-Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл.