sonin.mn

Тагнуулын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 312, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны 10 дугаар тэмдэглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллагуудын төрийн нууц хариуцсан болон нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтыг шат дараатай зохион байгуулж байна.

Улаанбаатар хотод хэд хэдэн удаа зохион байгуулагдсан уг сургалтыг орон нутагт анх удаа эх орны өмнөд хязгаар болох Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 2014 оны 10 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Тагнуулын ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь газрын санаачилгаар  ТЕГ-ын Үндэсний тагнуулын академи, Төрийн нууцын хэлтэс хамтран зохион байгууллаа.

Сургалтад аймгийн төрийн захиргаа, прокурор, хууль сахиулах байгууллага, зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагын албан хаагчид өргөнөөр хамрагдаж, 3 өдрийн турш идэвхтэй оролцсон төдийгүй цаашид гүнзгийрүүлж судлах хүсэлтэйгээ илэрхийлсэн нь сургалт ихээхэн ач холбогдолтой болсныг илтгэж байна.