sonin.mn

МОСКВА. /Voice of Russia/. ОХУ-д авсан хориг арга хэмжээнийхээ уршгаар 2014-2015 онд Европ  90 тэрбум еврогийн хохирол амсана гэж тус улсын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Москва хотод Европын бизнес эрхлэгчидтэй уулзахдаа хэллээ.

ОХУ-д дангаар авсан хориг арга хэмжээний улмаас Европ энэ онд 40, 2015 онд 50 тэрбум евро алдаж магадгүй гэж сайд тэмдэглэсэн юм.

Түүний хэлсэнчлэн, хэрвээ ОХУ-д авсан Европын Холбооны хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээс татгалзвал өөрсдөд нь хязгаарлах арга хэмжээ авахгүй байхыг Москвад Европын хэд хэдэн компани хэдийн санал болгожээ.

Г.Доржханд

Эх сурвалж: