sonin.mn

ПХЕНЬЯН. /KCNA/. Солонгосын Хөдөлмөрийн нам /СХН/ байгуулагдсаны 69 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Элчин сайд М.Ганболд хүлээн авалт зохион байгууллаа.

СХН-ын Улс төрийн товчооны гишүүн, нарийн бичгийн дарга Кан Сок Жу болон СХН-ын Төв хорооны албаны бусад хүн уг арга хэмжээнд урилгаар оролцсон юм.

Мөн уг арга хэмжээнд Монгол Улсын ЭСЯ-ны албан хаагчид оролцлоо.

Хүлээн авалтын үеэр Элчин сайд М.Ганболд, “Монголын үе үеийн удирдагч нар болон Солонгосын ард түмний аугаа удирдагч нарын бий болгосон хоёр улс хоорондын найрамдал, хамтын ажиллагааны уламжлалт харилцаа бүх салбарт хөгжиж байна.

Улс орноо хөгжүүлж, ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах үйл хэрэгтээ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ихээхэн амжилт гаргаж байгаад би баяртай байна” гэж хэллээ.

Харин Кан Сок Жу “Манай хоёр улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эртний түүх, уламжлалын дагуу маршал Ким Жөн Ун, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын удирдлага дор улам бэхэжсээр байна” гэв.

Мөн СХН-ын төлөөлөгчдийн өнгөрсөн сард Монголд хийсэн айлчлал хоёр тал болоод ард түмэн хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэх чухал үйл явдал болсон гэж тэрбээр тэмдэглэсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: