Бүтэлгүй юмыг ярих, бүтэлгүй юм хэлэх байтугай бүтэлгүй юм бодохоо ч таслан зогсоосон цагт Монгол хүн, Монгол орон хөгжих боломжтой болно.
Монголын нийгэм тэр чигээрээ бүтэлгүй нийгэм болж төлөвшиж байгаа нь харамсалтай хэрэг. Хаа сайгүй л Монгол хөгжихгүй, Монгол устан алга болно, Монгол бусдын колончлолд орно гэсэн соёл төлөвшиж байгаа нь харамсалтай. Монгол хүн байж яагаад өөрийгөө бүтэхгүйгээр нь дуудаж, бүтэхгүй юм ярьж явах болов оо? Үүнд нэг учир шалтгаан бий.
Мэдлэггүй бол мэдэхгүй, эрдэмгүй бол хүсэхгүй, зориглохгүй, бодохгүй, эвгүй, хатуужилгүй........ байх нь тодорхой. Мэдлэгийг (knowledge) тэртээ тэргүй мэдэж байж л олно. Эрдмийг (virtue) “Этикс”, “Эстетикс” гэх мэт философийн салбаруудаас л сурна. Гэтэл Монголын боловсролын тогтолцоонд Этикс болон Эстетиксийн мэдлэгийг заадаггүй учраас эрдэмтэй байх ямар ч бололцоо байхгүй.
Монголын ард түмний нийтийн хүсэлийг хэрэгжүүлж хөгжил дэвшилд хүргэдэг Монголын төрд мэдлэгтэй, эрдэмтэй хүмүүс алга учраас Монголын төр жижиг, сул дорой байснаас болж Монгол хүн бүтэлгүй юм ярих бодох нь зуршил болж төлөвших хандлагатай болох нь ээ.
Бодож чадвал, хүсч чадвал, төсөөлж чадвал, хийж чадвал энэ дэлхийд болохгүй зүйл үгүй шүү дээ. Тухайлбал:
1. Байгалийн баялаггүй, хүн ам ихтэй, нутаг дэвсгэр багатай, байгалын гамшиг үргэлж тохиолддог Япон орныг Япончууд 100 хүрэхгүй жилийн дотор дэлхийн тэргүүний орон болгож хөгжүүлж чадсан. Гэтэл Монголд юм юм байна шүү дээ.
2. Дэлхийн хамгийн их хүн амтай, газар нутаг багатай, ядуу буурай байсан Хятад орон 20 гаруй жилийн дотор дэлхийн хүн төрөлхтнийг гайхуулсан хурдтай хөгжилтэй хүчирхэг орон болж төлөвшиж байна. Хүн ам их гэдэг бол хөгжлийн маш хүнд дарамт юм. Гэтэл агуу түүхтэй, авсаархан хүн амтай Монгол орон хөгжихөд нээх ачаалал хүндрэл багатай байхад яагаад болж бүтэхгүй юм ярьж гуйлга гуйж сууна вэ? Шалтагийг бусдаас эрэх шаардлагагүй.
3. Элсэн цөл, тэмээний мах сүүнээс өөр юу ч үгүй, хүн ам цөөтэй Арабын Эмират улсын Дубай Эмират 10 хүрэхгүй жилийн дотор дэлхийн хөгжлийн гайхамшиг болж хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн хэдэн зуун жил, хэдэн мянган жилийн хөгжлийг 10 хүрэхгүй жилд бүтээж чадсан нь юунд байна вэ гэж шартай Монгол бодох л хэрэгтэй биз дээ. Монгол хөгжихгүй байгаа саад бэрхшээлийг ойлгоход тийм ч толгой эргүүлмээр хэцүү зүйл биш ээ.
4. Мөнхөд оршин тогтноно гэж төсөөлж байсан ЗХУ хүн төрөлхтний түүхийн тавцангаас арчигдсаны дараа нийгэм, эдийн засаг, улс төрийн гүн хямралд орсон хүн ам цөөхөнтэй, хүйтэн уур амьсгалтай Финланд орон 10 жил хүрэхгүй хугацаанд дэлхийн мэдлэгийн хүчирхэг орон болж төлөвшсөнийг Монголчууд бас бодож үзэх хэрэгтэй. Шүүрс алдаж суух бол гарц биш ээ. Болохгүй зүйлийг бодохоо больцгооё.
5. Хөлсний цэрэг худалдах замаар амжиргаагаа залгуулдаг, байгалын баялаггүй, хөрш зэргэлдээ хүчирхэг улс гүрнүүдийн дарамтанд байсан Швейцарь орон дэлхийн санхүүгийн төв, дэлхийн улс төрийн төв, дэлхийн шинжлэх ухаан инженерчлэлийн төв болж төлөвшиж баян чинээлэг амьдралыг зохиож чадсаныг монголчууд бодох хэрэгтэй.Гарцгүй зүйл байхгүй л дээ.
6. Феодалын нийгэм хөгжиж нийгмийн давхарга үүсээгүй, аж үйлдвэрийн хувьсгал явагдаж мөлжигч ба мөлжигдөгч нийгмийн давхарга үүсээгүй малчин соёлтой Норвеги улс “Эрх Тэгш”-ийг үндэсний үнэт зүйл болгож, хүн ам цөөхөнтэй сул талаа ухаарч, “нийт нь нэгний төлөө”, “нэг нь нийтийн төлөө” ухамсарыг улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбарын амьдралын амин сүнс болгон хэрэгжүүлж, эрх тэгш нийгэм нь хамгийн хүчтэй нийгэм байдгийг хүн төрөлхтөнд үлгэр жишээ болгож чадсан.
Норвеги улс байгалийн баялгаас олсон орлогоо үндэсний баялгийн сан болгон зохион байгуулж, тус санг нь дэлхийн улс орнуудын нийтийн өмчит компаниудын хувьцааг саналын эрхтэйгээр худалдан авч засаглалд нь оролцохоос гадна Норвеги улс дотоодын аж үйлдвэрийг дэлхийн төвшинд хөгжүүлэх сан болгон зохион байгуулж дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болж хөгжиж байна.
Хүн ам цөөхөнтэйдөө гутрах шаардлагагүй. Хүн ам цөөхөн бол хөдөлмөрийн хүч хүрэлцэхгүй нь тодорхой. Гэхдээ дэлхийгээр дүүрэн хөдөлмөрийн хүч байгааг Чингисийн нүдээр олж харах хэрэгтэй. Зөвхөн агуу хүсээрэй. Агууг хүссэний дараа учир нь олдоно. Хүсэхээс айж хүслийн ард битгий нуугд.
Даяарчилсан оюуны хамтай (Global mindset) дэлхийн манлайлалыг (Global leadership) Монгол үндэсний соёл болгож хөгжүүлэх нь Монголын боловсролын тогтолцооны амин сүнс байх ёстой.
Хотгойд Д.Батчулуун
Сэтгэгдэл0
... Бидний улс эв саналаа нэгтгэн нийлэн хөдөлвөөс мэдэхгүй , чадахгүй хэмээх зүйл эгнэгт үгүй болж цэнгэлийн манлайд хүрэх нь дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ . ... Д Сүхбаатар , ...Хөх тамгат Монгол ахан , дүүс нараа , ... Уншаад ойлгосон бол заавал ч үгүй амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. ... Эзэн хичээвэл , заяа хичээнэ . ... Дайсан ил үгүй тулааны гал дунд Монгол улсын Тусгаар тогтнолыг цээжээрээ хамгаалан тэмцэж байгаа С Баяр , Сү Батболд , Ц Нямдорж нарын талаар муу үг бүү дуугар . !!! … Хэдийгээр чиний нүдэнд харагдахгүй , чихэнд сонсогдохгүй байгаа ч гэсэн Төрийн Дээд удирдлагын төвшинд Хөх тамгат Монголчууд болох С Баяр , Сү Батболд , Ц Нямдорж тэргүүтэй хэсэг дэвшилтэт эх орончид , ардчилсан хужаанууд луйварчид урвагчдын эсрэг тэмцэлдэн , цус асгаруулсан тэмцэлдээн өдөр болгон болж байгаа гэдгийг мэдтүгэй . ... Иймээс С Баяр , Сү Батболд , Ц Нямдорж тэргүүтэй Монголын төлөөх зүрх сэтгэлтэй эх орончдод Хөх тамгат Монгол ахан дүүс та бүхний дэмжлэг, туслалцаа хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болж байгаа гэдгийг ойлготугай . !!! ... Цувж явсан барнаас , цуглаж суусан шаазгай дээр гэсэн ухаантай үг байдагдаа. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
... Ирээдүйд юу болох вэ. !!! ... Хувьдаа би Монголчуудын залхуу гэдэгт эргэлздэг . Японд ажиллаж амьдарч байхад Монголчууд сэтгэлээсээ ажлаа сайн хийдэг , харин Хятадууд болон бусад нь дүр үзүүлж ажиллах дуртай хүмүүс юм байна гэдгийг олж харсан бөгөөд олон Монголчууд үүнийг ярьж байхыг сонсож байсан . Гэхдээ ажилсаг , залхуу нь хувь араншингаас хамаарч хүн бүрд харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Монголын гадаад бодлого Орос , Япон тал руу түлхүү эрчимжиж эхэлвэл мэдээж Хятадууд боломж гарах бүрд бидний хөгжлийг зогсоох хаах одоогийн бодлогоо улам бүр эрчимжүүлэх болно. Монголын нүүрс , зэс , ширэм Япон руу цувах үед Хятадууд жинхэнэ үнэн нүүр царай болох хорлон сүйтгэх бодлогоо хэрэгжүүлэх болно. Мэдээж үүнд чиний шүтдэг хужаа хүүхэн Уянгаа , түүний нөхөр Баатархуяг , доктор Молор Эрдэнэ , М Энхсайхан , Гарамгайбаар гээд хужаа нар ихэд нууц нөхцөл байдалд гар бие оролцох болно. Тэгээд ч хоёр завин дээр хоёр хөлөө салган тавиад хөвж болохгүйгээс хойш нэгийг нь сонгох хэрэг зайлшгүй гарах болно. ... Монголчууд Монгол - Оросын харилцаанд өндөр ач холбогдол өгч Монгол - Японы харилцааг ихэд хөгжүүлэх болно. Үйлдвэрлэлийн тухайд бол Монголчууд үйлдвэрлэлжилтийг эхлүүлэх хувьсгалын тохироо бүрдсэн гэдгийг ойлгож баялаг бүтээгчид үүнд сэтгэлзүйн болон эд материалын , технологийн шийдлийг бүрдүүлэн бэлтгэлтэй байх ёстой. Гэхдээ хамгийн сүүлийн үеийн техник технологитой үйлдвэрийг хөрөнгө хүч хайрлахгүйгээр барьж байгуулах ёстой бөгөөд Өнгөт болон хар төмөрлөг , Машинт үйлдвэрлэл , нисэх бүтцийн үйлдвэрлэлийг зайлшгүй хөгжүүлэх ёстой . Өнөөдөр хол мэт сонсогдож байвч 30 - 50 жилийн дараа гэхэд Монгол хүн өөрийн ухаанаар, гараар Сансарын орчин үеийн шинэ хөлөг бүтээх түвшинд хүрсэн байх ёстой гэсэн зорилтыг дэвшүүлэх хэрэгтэй. 21 р зуун Сансарын зуун, гариг хоорондын аялалын зуун , Сансарын эринчлэлийн эхлэл үе байх болно. Мэдээлэлийн цахим ертөнцийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг Монголд хамгийн өндөр түвшинд хөгжүүлэх бодлогыг хүчтэй барих ёстой. Малын гаралтай түүхий эдээ чанарын өндөр түвшинд боловсруулж хагас бэлэн бүтээгдхүүн , эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэж ЕвроАзийн шинэ том зээлд гаргах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй . Монгол улс цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод зайлшгүй ашиглах ёстой бөгөөд хамгийн орчин үеийн өндөр хүчин чадал бүхий Атомын Цахилгаан Станцыг ойрын хугацаанд барьж ашигтлалтанд оруулах ёстой. Монгол улс Далайд гарах гарцыг нээхийн тулд Находкийн боомтыг урт удаан хугацаанд хөнгөлөлттэй үнээр ашиглах хэлэлцээрийг Оросын талтай байгуулах ёстой бөгөөд боомттой холбох төмөр замыг ойрын хугацаанд ОХУ тай хамтарч барьж ашиглалтанд оруулах ёстой . Монгол улс ЕвроАзийн Холбоотой болон Японтой түлхүү хэлбэрээр аж үйлдвэрлэлийн интеграчлалыг эрчимтэй хөгжүүлэх ёстой . Монгол улс хүнсний бүтээгдхүүнээр өөрөө өөрийгөө 100 % хангах ёстой . Монголчуудын дунд шатны ажиллах хүчний бэлтгэл Өмнөд Солонгос болон бусад өндөр хөгжилтэй улс орнуудад хийгдсэн бол , дээд болон нарийн мэргэжлийн боловсон хүчин Дэлхийн томооохон Эрдэм шинжилгээний хүрээлэн , Их сургүүүлиуд дээр хийгдсэн тул үүн дээр үндэслэн Үндэсний Боловсрол гэгээрэлийн салбарыг чанарын цоо шинэ шатанд гарган хөгжүүлэх хэрэгтэй. ... Энэ бүхнийг ерөнхийд нь нэгтгэн дүгнэхэд бидний Монголчууд сүүлийн 20 иод жилд гар хумхин суугаагүй бөгөөд социализмийн гэх тодотголтой 70 жилийн үндэс суурин дээр үсрэнгүй өндөр хөгжилтэй Их Монгол улсыг байгуулах зорилтот ажлаа алхам ч сааруулаагүй гэдгийн баталгаа болж өгч байгааг Монгол ахан дүүс та бүхэн ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Энэ бүх ажлыг Монголын Төр өөрөө удирдан манлайлах ёстой бөгөөд төслийн ажилд Төрийн оролцох ёстой хувь хэмжээг зохист хэмжээнд байлгах , хувийн хэвшилд ажиллах зах зээлийг нь нээх , хөдөлмөрийн нөөцийг бүрдүүлэх , хямд үнэтэй санхүүгийн эх үүсвэрээр хангах , стандарт технологийн гуримийг чанд сахин мөрдүүлэх тэдний аюулгүй ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлэн ажиллах ёстой. ... Эцэст нь алтыг хайлуулах нь улам бүр цэвэр алт гаргаж авахын төлөө байдаг шиг , … Өнөө үеийн ороо бусгаа цагийн хэлхээнд бидэнд зөвшөөрөгдсөн зовлонт хүнд байдал , харийнхны булаан эзлэлт , ардчилсан хужаа луйварчид урвагчдын бусармаг хорт үйл бүхэн нь хөх тамгат Монголчууд биднийг аливааг ухааруулж ойлгуулах , хурцлахад чиглэгдсэн Мөнх Тэнгэр Эцгийн минь хайраар үйлдэгдсэн суран бүсний шавхуурдалт байсан гэдгийг заавал ч үгүй зүрхэндээ таньж мэдтүгэй . !!! ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно. ...