sonin.mn

КИЕВ. /NHK/. Энэ сарын сүүлээр парламентын сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор Украины Үндсэрхэг үзэлтнүүдийн намын дэмжигчид улс даяараа жагслаа.

Нийслэл Киев хотод жагсагчдын зарим нь цагдаа нартай мөргөлджээ. Урьдчилсан санал асуулгаас үзвэл, Үндсэрхэг үзэлтнүүдийн нам болон Ерөнхийлөгч Петр Порошенкогийн намын аль аль нь 10 дугаар сарын 26-ны сонгуулиас өмнө дэмжигчдийнхээ хүрээг тэлж байна.

Өчигдөр Үндсэрхэг үзэлтнүүдийн нам өөр нэг бүлгийн хамт “Украины босогчдын арми”-ийн удирдагчдыг үндэсний баатрууд болгохыг шаардан жагссан байна. Тус арми нь дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлтийн цэргүүдтэй тулалдаж байсан бөгөөд байгуулагдсаных ой өчигдөр тохиожээ.

Киевт жагсагчдын зарим нь парламентын ордон руугаа чулуу нүүлгэж, цагдаа нартай мөргөлдсөн байна. Цагдаа нар 40 гаруй хүнийг баривчилжээ.

Украины Үндэсний гвардын хэдэн зуун цэрэг даваа гарагт Киев хотод ерөнхийлөгчийн ордныхоо гадаа мөн жагссан юм. Ажиглагчдын үзэж буйгаар, сонгуулиас өмнө байдал улам хурцдаж болзошгүй.

Г.Доржханд

Эх сурвалж: