sonin.mn

МОСКВА. /ITAR-TASS/. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын Парламент хоорондын ассамблейн шинжээчид Украины парламентын сонгуульд ажиглагчаар оролцож магадгүй.

Харин Оросын төлөөлөгч оролцохгүй гэж ОХУ-ын парламентын доод танхимын олон улсын хорооны дарга Владимир Жабаров мэдэгдэв.

Тэрбээр Украины байдлыг хянах хорооны ажлын үр дүнг иш татан, ажиглалтад Оросын төлөөлөгч огт оролцохгүй гэжээ.

“Украины сонгуульд Оросын шинжээчдийг илгээнэ гэж манай улс төлөвлөөгүй. Учир нь, нэгдүгээрт, бид урилга хүлээн аваагүй, бид урилгагүй хаашаа ч явдаггүй, хоёрдугаарт, энэ нь аюултай” гэж Жабаров мэдэгдсэн юм.

Д.Нямтулга

Эх сурвалж: