sonin.mn

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/866 дугаар захирамж гаргалаа.  Уг захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Хүй долоон худаг дахь “Монгол наадам” үндэсний цогцолборын хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтыг гаргалаа.

399,7 сая төгрөгөөр  9500 га газарт байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, суурь судалгаа, 2300 га газарт инженер геологийн судалгаа хийнэ.

Батлагдсан төсөл, арга хэмжээг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлага”-ын хүрээнд Хүй долоон худагт “Монгол наадам” үндэсний цогцолбор барих ажлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулахыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд үүрэг болголоо.

Мөн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт  даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
 
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2014 ОНД САНХҮҮЖИХ
ХҮЙ ДОЛООН ХУДАГ ХУДАГ ДАХЬ МОНГОЛ НААДАМ
ЦОГЦОЛБОРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН
ЖАГСААЛТ

     /сая төгрөг/
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг
1 Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, суурь судалгаа  /9500 га/ 2014 317.6
2 Инженер геологийн судалгаа  /2300 га/ 2014 82.1
  ДҮН   399.7