sonin.mn

Томилогдоод удаагүй байгаа Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Амарзаяа нарын бүрэлдэхүүнтэй албаныхан 10 дугаар сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагуудтай танилцаж, тус газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсч, санал солилцов.

Энэ үеэр Хууль зүйн дэд сайд: Ажиллаж байсан салбар гэдэг утгаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол надад ойр санагдаж байна. Та бүхэнтэй цаашид санал нийлж, үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээн илэрхийсэн юм.