sonin.mn

МЮНХЕН. /Xinhua/. Германы технологийн аварга том “Siemens AG” компани 1200 ажлын байраа цомхтгохоор төлөвлөжээ гэж тус улсын хэвлэлд лхагва гарагт мэдээлсэн байна.

Мюнхен дэх компанийн мэдээлснээр, гол цомхтголыг эрчим хүчний салбарт хийнэ. Өөр өөр газрын ажилчдыг цомхтгох бөгөөд энэ тухайгаа ирэх өдрүүдэд мэдэгдэх ажээ.

“Siemens” хэмнэлтийн арга хэмжээ авахаар төлөвлөсөн болохоо мэдэгдсэн боловч хамрагдах ажлын байр болон газруудыг нэрлэхээс татгалзаж, удахгүй компани ажилчдын төлөөлөлтэй худалдааны гэрээ байгуулна гэж мэдэгдсэн юм.

Эрс өөрчлөн байгуулалт хийсний улмаас уг компанийн байдал хэдэн сар хүндхэн байгаа ажээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: