sonin.mn

МОСКВА. /Voice of Russia/.  Манай улс ЗХУ-ыг сэргээхээр төлөвлөөгүй гэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдлээ.

Америкийн “CNBC” телевизэд Медведев ярилцлага өгөхдөө “Хуучин ЗХУ-ыг эргэн байгуулах гэж байгаа тухай үндэслэлгүй цуу яриаг зарим улс элитүүдэд нэгдэх арга замын хүрээнд ашиглаж байна” гэжээ.

“Харамсалтай нь зарим улс, тухайлбал, жижиг улсуудын хувьд энэ нь элитүүдтэй нэгдэх энгийн арга юм. ЗХУ-ыг сэргээх боломжгүй гэдэг нь мэдээж” гэж Медведев ярьсан байна.

“ЗХУ задарснаас хойш дэлхий их өөрчлөгдсөн. Бидэнд ард түмний баталсан Үндсэн хуульдаа суурилсан ОХУ байна. Энэ Үндсэн хуульд хүн төрөлхтний дийлэнх олонхын хүлээн зөвшөөрсөн нийтлэг үнэт зүйлс, тухайлбал, хүний эрхийг дээдлэх, ардчилал, хувийн өмчийг хамгаалах, зах зээлд тулгуурласан хөгжил гээд олон үнэт зүйлийг тусгаж өгсөн. Эдгээр нь бүгд нийтлэг үнэт зүйлс учраас би тэр бүгдийг жагсаасангүй” гэж тэрбээр хэлжээ.

Мөн “Хэн ч буцахыг хүсдэггүй. Өнгөрсөн рүү буцах боломжгүй” гэж ОХУ-ын Ерөнхий сайд хэлсэн байна.

Г.Доржханд

Эх сурвалж: