sonin.mn

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын үргэлжлэх хугацааг 2014 оны Эрүүл мэндийн сайд болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан 491/А/472 дугаар тушаалаар 4 жил болгосонтой холбоотой мөрдөгдөж байсан сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг өөрчлөх, баяжуулах, өөрчлөгдсөн хөтөлбөрийн дагуу сургалтыг зохион байгуулахад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор оролцлогч талуудын зөвлөлдөх уулзалтыг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Су Нюунт У, ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Л.Оюунчимэг, ЭМХТ-ийн захирал Ч.Бат-Эрдэнэ, дэд захирал У.Цэвэгмид, ЭМХТ-ийн ТДСЗХ-ийн дарга Ц.Амарзаяа болон ЭМЯ, ДЭМБ, Эрүүл мэндийн салбарын хөгжил-4 төсөл, ЭМХТ, АШУҮИС болон сургалт эрхлэгч байгууллагууд, резидент эмч нарын төлөөлөл оролцож, тулгамдаж байгаа асуудлаа ярилцан шийдэлд хүрэх арга замаа хэлэлцлээ.

Энэхүү зөвлөлдөх уулзалтын гол зорилго нь Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоо, үндсэн мэргэжлийн сургалтын цөм хөтөлбөр, хоёр жилийн хязгаарлагдмал зөвшөөрөлтэй эмч нарын ажиллангаа суралцах хөтөлбөрийн шинэчлэлд оролцогч талуудын дэмжлэгийг авах байсан бөгөөд уулзалтын хүрээнд нилээд ахиц дэвшил гаргах санал, зөвлөмж гарч зөвлөлдөх уулзалт үр дүнтэй боллоо.