sonin.mn

РОМ. /Xinhua/. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад /ХХААБ/ ирэх таван жилийн хугацаанд манай улс 50 сая доллар хандивлана гэж Хятад улсын Ерөнхий сайд Ли Көцян мэдэгдлээ.

Жил бүрийн 10 дугаар сарын 16-нд болдог “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан Италийн Ром хотод байдаг НҮБ-ын ХХААБ-ын төв байранд Ли Көцян зочлохдоо ингэж хэлсэн юм.

Түүний хэлснээр, БНХАУ-ын Засгийн газрын шинэ санхүүжилтийг “Өмнөд-өмнөд” хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжихэд зарцуулна.

Дэлхийн хөгжиж буй хамгийн том улсын хувьд БНХАУ хүнсний аюулгүй байдлыг хангахад ямагт идэвхтэй үүрэг гүйцэтгэж, өлсгөлөн, ядууралгүй дэлхий ертөнцийг тогтвортой хөгжлийн замаар бий болгоход бусад улстай хамтран ажиллахад бэлэн байна гэж тэрбээр нэмж хэлэв.

Өнөөдөр дэлхий дахинд 800 сая гаруй хүн идэх хоолгүй, эсвэл өлөн зэлмүүн байдалд байна гэж Ли анхааруулаад, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хөгжиж буй улсуудад, ялангуяа, буурай хөгжилтэй улсуудад анхаарлаа илүү хандуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.

Г.Доржханд

Эх сурвалж: