sonin.mn

БЭЭЖИН. /ITAR-TASS/. Хятадын эдийн засагт оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн сард 9,01 тэрбум доллар болсон байна. Тус улсын Худалдааны яамны төлөөлөгч Шэнь Даньяны мэдэгдсэнээр, энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,9 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

Ажиглагчдын үзэж буйгаар, есдүгээр сарын өсөлт нь Хятадын эдийн засгийн хөгжилд гадаадын хөрөнгө оруулагчид итгэж буйг харуулж байна.

Наймдугаар сард уг үзүүлэлт 14 хувиар эрс буурсан үзүүлэлттэй гарч байжээ.

Энэ оны есөн сарын хугацаанд эдийн засагт оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 87,36 тэрбум доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,4 хувиар бага үзүүлэлт юм. Үүнд санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээг оруулан тооцсон байна.

Хятадын Худалдааны яамны мэдээлснээр, 2014 оны 1-9 сарын хооронд тус улсаас Европын орнуудад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 9 тэрбум доллар болжээ. Тухайлбал, ОХУ-д оруулсан хөрөнгө оруулалт 69,7 хувиар өсчээ.

Д.Жаргал

Эх сурвалж: