sonin.mn

ВАШИНГТОН. /TheNewYorkTimes/. Өрнөдийн улсуудын тусламжтайгаар Ерөнхийлөгч асан Саддам Хусейны дэглэмийн үед хийсэн химийн цэнэгт хошуу, мина, агаарын бөмбөг зэрэг 5000 орчим химийн зэвсгийг Иракаас 2004-2011 онд АНУ-ын армийнхан болон ирак цэргүүд олжээ.

Энэ хугацаанд цэргүүд наад зах нь зургаан удаа химийн зэвсгүүдэд шархадсан гэж Америк, Иракийн дээд албан тушаалтнууд мэдэгдсэн байна.

Тэдгээр зэвсгийг АНУ, Европт үйлдвэрлэсэн байжээ. Мөн Өрнөдийн компаниудын Иракт барьсан үйлдвэрүүдэд тэдгээрийг химийн бодисоор дүүргэсэн байсан аж.

АНУ энэ асуудалд ямар нэг тайлбар өгөлгүй, чимээгүй байсаар байгаа ч  Иракаас олдсон химийн зэвсгийн бодит тоо үүнээс олон  байж магадгүй.

2003 онд АНУ тэргүүтэй эвсэл Иракт цэргээ оруулж, Саддам Хусейны засгийн газрыг унагасан билээ. Тус эвслийн гол зорилго нь Иракийн үй олноор хөнөөх зэвсгийг хурааж авах байсан ч үүнээс хоёр жилийн дараа АНУ-ын Тагнуулын төв газар тус улсаас ийм ямар ч зэвсэг олдоогүй гэж мэдэгдэж байсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: