sonin.mn

Хилийн яармаг худалдаа 10 сарын 15-18-ны өдрүүдэд Давст сумын Хандгайт багийн нутаг Боршоо худалдааны төвийн орчимд болж байна.

Уг яармаг худалдаанд Улаанбаатар, Хөвсгөл, Завхан Баян-Өлгий, Ховд  зэрэг аймгуудаас бизнес эрхлэгчид ирж оролцож байгаа бөгөөд эхний өдрийн байдлаар Тува улсаас 500 гаруй хүн ирж худалдан авалт хийсэн байна.