sonin.mn

Гэр хорооллын иргэдийн санал санаачлагыг дэмжих сангийн хүрээнд хэрэгжүүлсэн жижиг төсөл хөтөлбөрүүдийн хаалтын арга хэмжээг АНУ-ын Азийн сангаас зохион байгууллаа. Хаалтын арга хэмжээний үеэр төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг хэлэлцэн, иргэдийн бүлгүүд хийсэн ажлын тайлангаа тавин  бие биенээсээ суралцаж туршлага хуваалцсан.БЗД-ийн 27, Хан-Уул дүүргийн 13, Баянгол дүүргийн 9-р хорооны иргэдийн бүлгүүд хэрэгжүүлсэн төслөө танилцуулсан юм.

Танилцуулгад “Улаанбаатар хотын хүн амын дийлэнхи хэсэг нь амьдарч буй гэр хорооллын иргэдийн амьдрах орчинг дээшлүүлж, нийтийн үйлчилгээний  хүртээмжийг сайжруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийгнийслэлийн зүгээс хэрэгжүүлж эхэлсэнд баяртай байна.

Төслийг оршин суугчид дэмжин өөрсдийн санаачлагаар хашаагаа татан, газраа чөлөөлж байгаа нь энэ ажил үр дүнд хүрч байгааг харуулж байгаа юм. Төрийн зүгээс бодлогын хувьд дэмжихээс гадна иргэдийн амьдрах орчинг сайжруулахад чиглэсэн ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд цаашид ч туслах хэрэгтэй” байна гэдгийг онцолсон.

Төслийн үр дүнд иргэд намаг шалбагтай гудамжаар алхахгүй, чацарганын төгөлд эрүүл агаарт гарч, ундныцэвэр усаар хангагдсан гэх мэт олон үр дүн гар.  Санхүүжүүлэгчийн зүгээс  төсөл хэрэгжүүлэгч талуудын төсөл боловсруулах бичих, хэрэгжилтийг удирдан чиглүүлэх, санхүүгийн тайлан бичих чадавхийг сайжруулах шаардлагатай гэсэн зөвлөмж өгсөн.

Мөн гэр хорооллын иргэдээс гарсан санал санаачлагуудыг сангийн хүрээнд бодит ажил болгосон нь иргэдэд урам зориг өгсөн. Тиймээс энэхүү дэвшилттэй талд үндэслэн тэднээс гаргах бүтээлч саналуудыг бодит ажил хэрэг болгож гэр хороололд хэрэгжих төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт хийсэн юм.

2014 онд иргэдийн бүлгүүдийн санаачилсан нийт 12 төсөл хөтөлбөр хэрэгжсэн бөгөөд Азийн сангаас санхүүжүүлсэн юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.