sonin.mn

Тэрбээр “Бодь даатгал” ХХК-д улсын онцгой хяналтын бүсэд даатгалын үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөл өгсөн

ШӨХТГ-т Боомтын за­хиргааны талаар гомдол иржээ. Гэтэл тус газартай хол­боотой асуудлыг О.Магнай дарга ихэд нууц­лаж гадагш нь гар­гахгүй бай­хыг ажилчдадаа үүрэг бол­госон аж.

Учир нь тус боомтын даргын албан ту­шаалыг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай гэгч эрхэм залгуулж яваа. Эл эрхэм шинэ ажлаа аван­гуутаа л ашиг со­нирх­лын зөрчлөө Сэлэнгэ айм­гийн Алтанбулаг дахь хи­лийн боомтоос эхлүүлсэн байна. Тэрбээр Монгол Улсын бүх боомтуудад дан­гаараа давуу эрх эдлэхээр шийдвэр гарган энэхүү үйл ажиллагаагаа Алтанбулаг хилийн боомтоос эхэлж байна гэсэн үг.

Ийн хэ­лэхийн учир нь Боомтын нэгд­сэн захир­гааны дарга Л.Гүндалай “Бодь даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болормаад өн­гөрсөн найм­дугаар сарын 6-ны өдрийн 1/110 тоот албан бич­гийг хүргүүлж, Боомтын нэгд­сэн захиргааны даргын 2014 оны долоодугаар са­рын 31-ний өдрийн 61 тоот тушаалаар баталсан “Боомтын бүсэд газар эзэм­шүү­лэх, ашиглуулах, тог­тоосон цэгт үйл ажил­лагаа эрхлэх хуулийн этгээд, ир­гэнд зөвшөөрөл олгох, хү­чин­гүй болгох журам”-ын да­гуу Монгол Улсын хилээр түр болон байнга нэвтрэн орж, гарах.

Мөн гадаад улсын тээврийн хэрэгслийн “Жолоочийн хариуцлагын албан журам”-ын даатгалын үйлчилгээг боомтын бүсэд үзүүлэхээр “Бодь даатгал” ХХК, тухайн авто замын боомтын захиргаа болон “Боомтын хөгжлийн төв” ТӨҮГ-тай гурвалсан гэрээ байгуулж ажиллахыг зөв­шөөрчээ.

Тус боомт дээр гурван даатгалын компани ажилладаг

Уг нь тус боомтын гад­нах талбайд “Бодь даатгал” ХХК-тай зэрэгцээд даат­галын хоёр компани үйл ажил­лагаа явуулж байсан аж. Гэтэл Л.Гүндалай дарга эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж Боом­тын хяналт шалгалтын онцгой бүсэд тус компанийг хууль зөрчин оруулж ирс­нээрээ хэн нэгэн этгээдэд давуу эрх олгож байгаа нь түүнийг ашиг сонирхолдоо хөтлөгдөн ийн­хүү аашил­жээ гэж ойлгож болохоор байгаа юм.

Хэрвээ Л.Гүндалай хууль дүрмээ барьж ажил­лах юм бол боомтын бүсэд, боомтын хяналтын бай­гууллага болон аюулгүй байдлыг хангах алба нь ажил­­­лах ёстой бай­даг байна.

Тиймээс л түүнийг хувийн ашиг сонир­холдоо хөтлөгдөн хууль бус давуу эрхийг “Бодь даат­гал”-д олгосон нь хууль дүрэмдээ ч тэр төрийн албан ту­шаалтанд байх ёстой хэм хэмжээ мөн эсэхийг “Нейшнл эженси” ХХК -ийн захирал Оюун болон Монголын даатгагч­дын холбоо, Монголын даат­галын зуучлагчдын хол­боо гэх газрууд ШӨХТГ-т үүнийг шалгаж өгөхийг албан ёсоор хүсчээ.

Дээрх холбоод болон ком­­паниуд хуулийг илт зөр­чин улсын онцгой бүсэд дураараа авирлаж байгааг нь баталгаажуулсан байхад яагаад үүнийг О.Магнай дарга ингэж нууцлах болов гэдэг нь ч анхаа­рал татах асуудлын нэг юм.

Ту­хайлбал, О.Магнай “Бодь даатгал”-д давуу эрх олгож шийдвэр гаргасан хүн нь Л.Гүндалай гэж хараар цагаан цаасан дээр бичсэн байхад тэрбээр “Боомтын хөгжлийн төв” Төрийн өмчит үйлчилгээний газрын /ТӨҮГ/захирал Э.Өлзий­­сайханд албан шаард­­­лага болон дүгнэлт хүр­­­гүүлсэн байгаа юм.

Хууль журамд зааснаар бол Хилийн бүс дэх жо­лоо­­­чийн даатгалын үйл ажил­­­­лагааг Хил хамгаалах байгууллагын зөвшөөрлийн дагуу даатгалын зуучлагч нэг компани хилийн бүсийн орчимд хариуцан явуулна гэж заасан байдаг.Гэтэл Л.Гүндалай ийн­хүү эрх мэдэлтэй мөнгө­тэй ком­панийн талд шийд­вэр гаргаж байгаа нь маш олон хууль журам зөрчөөд зогсохгүй зах зээлийн өрсөл­дөөний тухай хууль, ир­гэ­дийн сон­голт хийх эрхийг шууд боо­милж буй хэрэг юм.

Л.Гүндалай “Бодь даатгал”-д давуу эрх олгосноороо олон хууль зөрчсөн

Л.Гүндалай “Бодь даат­гал”-тай хамтарч ямар, ямар хууль зөрч­сөнийг нь сонирхвол, “Боомтын ту­хай хууль”-ийн 12.1-д заа­сан “Боомтын Хя­­налт шал­галтын бүсэд Боомтын хяналт шалгалтын бай­гуул­лага болон боомтын аюул­гүй байдлыг хангах байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажил­лагаа явуулна” гэ­сэн заалтыг зөрчсөн.

Мөн “Өрсөлдөөний ту­хай хууль”-ийн 13.2.7-д заа­сан “Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу бай­­дал олгоход чиг­лэсэн үйл ажил­лагааг тө­рийн за­хир­гааны бай­гуул­лагад хо­риглосон” гэх заал­тыг тус тус зөрчсөн бо­лохыг ШӨХТГ-ын зөр­чил арил­гуу­лах албан шаардлагад дурьдсан байна.

Түүнчлэн Л.Гүндалай “Бодь даатгал”-д шууд давуу эрх олгосон нь “Ний­тийн албанд нийтийн болон хувийн ашиг сонир­холыг зохицуулах, ашиг со­нирх­лын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3.1.11-д заасан “Ашиг сонирхлын зөрчилтэй” гэх нөхцөл байдал үүсгэсэн.

Хамгийн сонирхолтой нэг баримт гэвэл “Боомтын удирдлагын үндэсний зөв­лөлийн бүрэлдэхүүнд Га­­даад харилцааны сайд оролц­дог байна.

Тиймээс л шалгаж өгөх хүсэлт гаргасан хүмүүс нь “Бодь” даатгал нь Гадаад харилцааны сайд асан Л.Болдын өмчлөлийнх учраас тус компани Монгол Улсын боомтуудад дангаар ноёрхон үйл ажиллагаа эрхлэх давуу байдал бий болгоод зогсохгүй дээрх хуу­лийн 11.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуу­лахыг хориглоно” гэх заал­тыг зөрчиж экс сайдын эзэмшлийн компани болох “Бодь даатгал”-тай гэрээг үзэглэсэн нь хууль зөрчсөн хэрэг болж байгаа юм гэж хэлж байв.

Түүнчлэн “Жолоочийн даатгалын тухай хууль”-ийн 26.4-д “Дамжин өнгөрөх болон түр хугацаагаар Монгол Улсын нутаг дэвс­гэрт орж ирж байгаа тээв­рийн хэрэгслийг хилийн бүсэд жолоочийн даатгалд хамруулах журмыг Хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын ги­шүүн, Санхүүгийн зохи­цуулах хороотой хамтран батална” гэсэн заалтыг мөн л Л.Гүндалай дур мэдэн зөрчиж шийдвэр гаргасан.

Мөн “Хилийн ту­хай хууль”-ийн 26 ду­гаар зүйлийн 2.4-т “Хил орч­мын нутаг дэвс­гэрт оршин суудаггүй иргэн, байр­ладаг­гүй байгууллага, аж ахуйн нэгж нь улсын хилийн бүсэд ажил, үйлдвэрлэл явуулах тохиолдолд Хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авна” гэсэн заал­туудыг тус тус зөрчсөн нь эрх мэдэлтэй албан ту­шаалтанд зориудаар үйл­чилсэн нь дээрх ба­рим­туудаас то­дорхой хараг­даж байгаа юм. Энэ мэт хууль журмыг үл огоорч “Бодь даатгал” компанид давуу эрх олгос­ноороо Л.Гүндалай Ард­чил­лын нэр хүндийг ша­вар­таа хутгаж ард түмний итгэлийг хөсөр хаясан үйлдэл болж байна.

Юутай ч шинээр бай­гуу­лагдаад удаагүй байгаа Боомтын нэгдсэн захир­гааны нэр хүнд төдийгүй тус газар ажилладаг албан хаагчдыг “Авлигачид” гэж цоллох болсон нь Л.Гүн­далай­гаас үүдэлтэй байгаа нь харагдаж буй юм. Хувьс­галын ажлыг хий­хийн оронд хувийн ашиг сонирхлоо дээгүүр тавьж буй түүнд төрийн албан хаагчийн наад захын ёс зүй алга гэдгийг дээрх үйллүүд нотлоод өгч буй юм. Засгийн бялуунаас хүр­тэж, Боомтын нэгдсэн за­хир­гааны дарга гээч шинэ албан тушаалд томи­­логд­сон Л.Гүндалай “Бодь даат­гал”-д ийнхүү үйлчил­сэн нь түүнийг хуулийн бай­­гуул­лага шалгах бүрэн үндэс­лэл нь бий гэдгийг холбоодын төлөөллүүд хэлж байсан.

Эцэст нь хэлэхэд Монгол Улсын хилийн боомт бол улсын онцгой обьект. Улсын хилээр орж, гарч байгаа бүхнийг хянах энэ онцгой бүсэд Гааль, Хи­лийн шал­ган нэвт­рүүлэх, Мэр­гэжлийн хя­налтын тус­гай ажилтнууд үндсэн чиг үүргээ гүйцэтгэж байх ёстой. Гэтэл эдгээр хүмүүс­тэй зэрэгцээд хувийн ком­пани даатгалын ажил хийх нь хэр зохистой юм бол гэдэг анхаарах ёстой зүйлийн нэг.

Энэ мэт увайгүй үйлд­лээс болж хяналтын бай­цаагчийн анхаарлыг сар­ниу­лах, үйл ажиллагааг удааш­руулах гэх мэт олон асуу­дал гарч ирвэл үүний хариуцлагыг хэн үүрэх вэ гэдэг нь сонирхол татах асууд­лын нэг болоод байна. Бид энэ талаарх мэ­дээллийг эрэн сурвалж дараагийн ду­гаартаа хүргэх болно.

Р.Саруул

Эх сурвалж: