sonin.mn

Хятадын дарга Си Зинь­пин уран бүтээлчдийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ урлаг соёлын зүт­гэлт­­нүүд нь ард иргэд, со­циа­лизмын үзэл санаанд үйлчлэх хэрэгтэй гэж хэлсэн байна.

Тэрбээр зохиолч, жү­жигчин, зураач зэрэг уран бүтээлчидтэй уулзахдаа тэд­нийг зах зээлийн эдийн засагт төөрөлдөхгүй, “зах зээлийн боол” болохгүй байхыг зөвлөсөн аж. Си Зиньпин “Урлагийн мас­терууд хэнд үйлчлэх ёстой вэ гэсэн замаасаа гажих ёсгүй. Хэрвээ аж­лынхаа чиг хандлагыг өөрчлөх юм бол уран бүтээл нь утга учраа алдах болно” хэмээн тэмдэглэжээ.

Хятадад сүүлийн үед урлагийн салбарын ажилт­нууд шуугиан тарьсан мэ­­­дээлэлд холбогдох нь ол­­­ширсон юм. Урлаг соё­лын­хон хар тамхи хэрэглэсэн гэх мэдээ гарах болсон аж. /Лента.ру/

Эх сурвалж: