sonin.mn

Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газрын хойтохыг ч уншиж магадгүй бо­лоод байгаа эгзэг­тэй энэ өдрүүдэд айд­гаа авдартаа хийж “сүхээр цохьсон” ч цочихооргүй тун сүр­хий алхаж яваа ганц сайд байна гэхэд хилсдэхгүй.

Тэр сүрхий зо­ригтон бол Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж гэдгийг захын хүн барагцаалж л байгаа. Хэрэгтэй цагт хэрэгтэй хүн бараадсаныхаа шагналд өнөөдөр Монголын тариаланч, малчдын толгой дээр инээд алдан суугаа

Ш.Түвдэндорж сайд өчигдөрхөн л “2014 оны өвөл 50 орчим сая мал өвөлжинө, улсын хэмжээнд 1.25 сая тн өвс бэлтгэхээс 80 орчим хувийг нь бэлтгээд байгаа. Ургац хураалтын явц 95 хувьтай, энэ сарын 20 гэхэд бүрэн дуусна. Энэ жилийн ургацын урьдчил­сан балансаар 466.6 мянган тн үр тариа, үүнээс 439.8 мянган тн буудай, 154.7 мянган тн төмс, 100.2 тн хүнсний ногоо, 47.8 мянган тн тосны ургамал, 41.2 мянган тн тэжээлийн ургамал хурааж авах тооцоо гараад байна” гэж мэдээлэхдээ золтой л инээд алдчихаагүй.

Ийнхүү Ерөнхий сайд нь айдастай, сайд нар нь барцадтай байгаа шинэчлэлийн Засгийн газрын түгшүүрт өдрүүдэд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж шиг жаатай яваа сайд алга аа. Хүн ер нь хэрэгтэй цагт хэрэгтэй хүнээ түшвэл юунаас ч айхгүй цовоо явдгийн жишээ энэ мөн биз.

Эх сурвалж: