sonin.mn

УИХ-­­ын гиш­­үүн М.Зоригт цахим ертөнцөд ёстой л эрх чөлөө­­гөө эдлэх­­­­­­ийн дээд­­ээр эдэлдэг нэгэн. Аж­­­лын болон чөл­­өөт цаг, амралт, томилолт гээд хаа ч явсан өөр­­­­­­ийн авсан гэрэл зургаа бусдад сонир­­­­хуулж, сэтгэл­­­­­ийг нь баясгадаг.

Зөвхөн өөрийн ч гэлт­гүй өрөөл­­ийн сайн хийгээд сайхан фотонуудыг ч олон нийтэд түгээдэг “буянтан”. Гэтэл мань хүний сонирхол цахим ертөнцөд хэрүүл­ийн алим болж хувирлаа.

Учир нь тэрбээр “100 чухал сэдэв” нэвтрүүлэгт ёс зүйн тухай ярьсан. Гэтэл энэ нь олон нийтэд таалагдаагүй бололтой эрхэм гишүү­­­­­­­­н­­ий жиргээ­­­нүүд­­ийг “ухахад” хүргэжээ.

Тодруул­бал М.Зоригт гишүүн өнгөрсөн зун жүжигчин бүсгүй­чүүдтэй хамтдаа авахуулсан зургаа цахим хуудсандаа нийтэлсэн, мөн Монгол камасутра гэх зургийг нийг­мийн сүлжээнд оруулсан.

Эдгээр нь эргээд мань гишүү­­ний ёс зүйн асуудлыг хөндсөн төдий­­гүй зарим жиргээч сүхбаатарчуудад хандан “Сонгосон гишүүнээ сэтгэц­­ийн эмчид үзүүлбэл яасан юм бэ” гэх зөвлөгөө өгөхөд хүргэжээ.

Түү­­­­­ний дээрх үйлд­­лүү­­д­­ийг олон талаас нь тайлбар­­лагчид бий болсоор байгаа бөгөөд гишүү­­ний хувьд ямар нэгэн тайлбар хий­сэнгүй, хийх ч үгүй биз. Учир нь тэр Монгол ахуйг харуулсан зурагт дэндүү хоббитой нэгэн.

Эх сурвалж: