sonin.mn

Украины Ерөнхийлөгч П.Порошенко АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обаматай утсаар ярилцахдаа эрчим хүч, байгалийн хийн ний­лүүлэлтээс гадна Минскийн зөвшилцлийн биелэлтийн талаар хэлэлцсэн байна. Энэ талаар П.Порошен­ко­гийн хэвлэлийн албанаас мэдэгдлээ.

Хоёр орны төрийн тэргүүн Минскийн зөв­шилц­лийн заалтуудыг сөр­гөлдөгч талууд мөрдөх ёстойг тэмдэглэсэн аж. П.Порошенко АНУ нь Ук­раин болон энхийн төлөвлөгөөг дэмжиж бай­гаад Б.Обамад талархаж буйгаа илэрхийлжээ.

Түүнээс гадна АНУ, Украин нь Милан хотноо эхэлсэн Ази, Европын дээд хэмжээний уулзалтын үеэр Минскийн зөвшилцлийг биелүүлэхийн тулд ОХУ-д шахалт үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа аж.

Б.Обама, П.Порошенко нар Украины эрчим хүчний салбарын найдвартай бай­дал, улстөр, эдийн засгийн шинэчлэл, эдийн засгийг дэмжихийн тулд олон улсын санхүүгийн ний­гэм­лэгүүд болон өөр улсууд­тай хамтран ажиллах та­лаар ярилцжээ. Б.Обама Украины парламентаас ав­лигын эсрэг болон про­ку­ро­рын газрын тухай хууль баталсанд баяр хүр­гэсэн байна. /ИТАР-ТАСС/

Н.Тунгалаг

Эх сурвалж: