sonin.mn

Хэд хоногийн өмнө МоАХ фракц албан ёсоор байгуулагдан идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн.

Уг фракц нь Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлт болон Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад нэр дэвшигч, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнг дэмжиж байгаагаа илэрхийлэн албан бичиг илгээсэн байна.

Засгийн газарт МоАХ фракциас Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар Ш.Түвдэндорж, Спорт аялал жуулчлалын сайдаар Ц.Оюунгэрэл нар багтсан. Дашрамд дурьдахад МоАХ фракцын зохицуулагчаар МоАХ-ын партизан Ж.Равдандорж ажиллаж буй юм.