sonin.mn

ХОНКОНГ. /NHK/. Ирэх долоо хоног гэхэд эсэргүүцлээ илэрхийлэгч оюутнуудтай хэлэлцээ хийхэд бэлэн гэж Хонконгийн засаг захиргааны тэргүүн Лян Женин мэдэгдлээ. Гэхдээ 2017 онд болох Хонконгийн засаг захиргааны дараагийн тэргүүний сонгуулийн талаарх шийдвэрээ Хятад улс хүчингүй болгохгүй гэж тэрбээр дахин хэлэв.

Сүүлийн хэд хоногт засгийн газрын ордных нь ойролцоо эсэргүүцэгчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсонтой холбогдуулан тэрбээр өчигдөр хэвлэлийн бага хурал хийхдээ ингэж хэлсэн юм.

Сонгуулийн шинэчлэлт хийхийг шаардаж буй оюутнууд болон бусад хүн хоёр долоо хоног гаруйн өмнөөс Хонконгийн төвийн гол замуудыг хаан суулт хийсээр байгаа билээ.

Хонконгт аль болох хурдан хэв журмыг сэргээх ёстой гэж Лян хэлэхийн сацуу “Засгийн газар бүх нийтийн сонгуулийн эрхийн асуудлаар яриа хэлцээ хийж эхлэх хүсэлтээ гуравдагч этгээдүүдээр дамжуулан оюутнуудад илэрхийлсэн. Ирэх долоо хоног хэлэлцээ хийнэ гэж найдаж байна” гэв.

Гэхдээ Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал 2017 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг  сонгох шийдвэрээ хүчингүй болгохгүй гэж тэрбээр нэмж хэлсэн юм. Энэ шийдвэрийн дагуу бол ардчиллыг дэмжигчид сонгуульд өрсөлдөх боломжгүй.

Шийдвэрээ хүчингүй болгохыг оюутнууд шаардсаар байна. Засгийн газрын хэлэлцээ хийх саналд тэд хариу өгөөгүй байгаа юм.

Г.Доржханд

Эх сурвалж: