sonin.mn

ЛОНДОН. /ITAR-TASS/. Хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлийн босогчдын барьцаанд байгаа Их Британийн иргэн Жон Кантлигийн дүрс бичлэгийг пүрэв гарагт интернэтэд байрлуулсан байна. “Press Association” агентлагийн мэдээлснээр, түүний дүрс бичлэгийг “YouTube” сүлжээнд тавьсан байсан боловч дараа нь устгасан байжээ.

Сэтгүүлч байсан Жон Кантли “Персийн буланд гурав дахь дайн гарч болзошгүйг” анхааруулж,  Ирак болон Афганистаны өмнөх байлдааны ажиллагаануудаас хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд юунд ч суралцаагүй гэж ярьсан байна.

“Олон нийт аливаа зүйлийг хурдан мартдаг гэж ярилцдаг, гэвч Афганистаныг орхих тухай тушаалуудыг бичсэн бэх одоог хүртэл хатаагүй байна, ингээд бид Персийн булангийн гурав дахь дайнд бэлтгэж байна” гэж тэрбээр тэмдэглэжээ.

Шинэ дүрс бичлэгт Кантли өмнө нь өмсөж байсан хувцастайгаа, текстийг албадлагаар уншиж байгаа мэт харагдаж байв.

Үүнээс гадна, “Лалын улс” бүлэглэлийн босогчдын тоо "геометр прогрессоор өссөн бөгөөд түүгээр ч барахгүй Америкийн цэргүүд, мөн дэлхийн бүх цагдаа тэднийг тогтоон барьж чадахгүй болохыг” тэрбээр мэдээлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: