sonin.mn

Аймгийн нэгдсэн арга хэмжээний үеэр ХГБХХ-ээс “Эх орон” сэдэвт өртөөг Хүүхдийн парламентын хүүхдүүдтэй хамтран сурган хүмүүжүүлэх ухааны доктор Д. Дарьсүрэн багшийг урилгаар оролцуулж зохион байгууллаа.

Шинэчлэлийн Засгийн газраас хүүхэд өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, бие даан шийдвэр гаргах, аливаа эрсдэлээс өөрийгөө болон найз нөхдөө хамгаалах, багаар ажиллах чадвартай болгох, бусдын дунд биеэ зөв авч явах дадал, эерэг хандлага төлөвшүүлэх зорилготой “Эх орон 36” хөтөлбөр, мөн эцэг эх хүүхэд хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, оролцоог хангах зорилготой “Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан энэхүү өртөөгөө ажиллууллаа.

Өртөөг дотор нь түүхийн хуудсыг сөхөхүй, Монгол бахархал, би Монгол улсын иргэн, Монгол уламжлал, Монгол уламжлалт тоглоом наадгай, эх орноороо аялахуй гэсэн дэд өртөөнүүдэд хувааж хүүхэд багачууд насанд хүрэгчдэд үйлчиллээ. Өртөөг өсвөр насныханд болон насанд хүрэгчдэд ойлгомжтой, сонирхойлтой байлгах зорилгоор тоглоомын аргыг ашиглан зохион байгууллаа.

Мөн хүүхдийн парламентын 55 хүүхдэд FLASH MOB бүжгийн арга хэмжээнд оролцож, мөн өртөөн дээрээ монгол ёс заншил, соёл уламжлал, түүхэн болон танин мэдэхүйн сэдэвтэй АХА тэмцээн зохион байгуулж 50 хүүхэд хамрууллаа.

• Түүхийн хуудсыг сөхөхүй өртөө:Эх орныхоо түүхт он тооллыг сайн тогтоож, учир холбогдол, ялгаатай төстэй талуудыг мэдэж авсанаар эх орныхоо түүхээр бахархаххайрлах сэтгэл төрөх ач холбогдолтой энэхүү өртөөг ажиллууллаа.

• Монгол уламжлалт тоглоом наадгай:Алаг мэлхий өрөх, шагай няслах, морь уралдуулах, дөрвөн бэрх хаях зэрэг тоглоомуудыг тоглож, дээрх тоглоомуудыг тоглох дүрэмийг хүүхдүүдэд танилцуулж, монгол уламжлалт тоглоом наадгайг хүүхэдбагачууд, насанд хүрэгчдэд сурталчиллаа.

• Монгол уламжлал: Ноосоор хийсэн бүтээлүүд болон эсгий урлал, шүр судван урлал, монгол оёдол, зүү ороох, шаглаа зэргийг танилцуулж, хүүхэд багачуудад танилцуулж ажиллалаа.

• Монгол бахархал: Монгол улсын ямар өвт бүтээлүүд болон түүхийн дурсгалт газрууд Юнескод бүртгүүлсэнталаар картын ашиглан тоглоомын аргаар оролцогчдод мэдлэг мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулаа.

Мөн 21 аймгийн газрын зураг болон Булган аймгийн газрын зургийг сум сумаар нь салган оролцогчдоор эвлүүлүүлж, түүхийн дурсгалт газруудыг танилцуулж, Булган нутгаас төрсөн анхдагч, алдартнуудын зургийг түүхийнх нь хамт танилцуулж ажиллалаа. Мөн Монголд хэдэн үндэстэн хувцас байдаг талаар ярилцаж, тус бүрийн ялгаа, онцлог шинжийг тайлбарлан ажиллалаа.

• Би Монгол улсын иргэн: Энэхүү өртөөн дээр хүмүүст аймаг тус бүрийн регистерийн дугаарын ялгааг ойлгуулж, аймаг сум тус бүрээрээ өмнөх 2 үсэг нь өөр байдгийг зааж, регистерийн дугаарын ач холбогдолыг танилцуулж ажиллалаа.

Дээрх бүх дэд өртөөнүүд зурган болон он тооллын карт ашиглан тоглоомын аргаар зохион байгуулагдлаа. Өртөөн дээр ажиллаж байгаа хүүхдүүд Монгол дээл, үлгэрийн баатрын, алиалагчийн хувцас тус тус өмсөж, оролцогчдыг хөгжөөн анхаарлыг нь татаж, эх орон өртөөг сонирхож ирсэн үзэгчдийг хамруулан массын бүжиг хийлгэж, хөгжөөнт тоглоомуудыг тоглуулж ажиллалаа.

Өртөөний үйл ажиллагаанд оролцсон хүүхдүүд, насанд хүрэгчдийн санал хүсэлтийг бичүүлж, байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж ажиллалаа.

Булган аймаг Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэc