sonin.mn

Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад шинээр нээгдсэн Монгол Улсын Элчин сайдын яам 10 дугаар сарын 16-ны өдөр тус улсад амьдарч буй Монгол Улсын иргэн Далайжаргалын Ганчимэгээс мэндэлсэн Далай нэртэй хүүд Монгол Улсын “Төрсний гэрчилгээ”-г гардууллаа.

Элчин сайд Ч.Сосормаа хэлэхдээ “Манай Элчин сайдын яам анхныхаа “Төрсний гэрчилгээ”-г гардуулан өгч байна. Д.Ганчимэг маань Бразил Улсын иргэнтэй гэр бүл болж тус улсад амьдарч байгаа хэдий ч төрүүлсэн хүүхдээ Монгол Улсынхаа иргэн болгон бүртгүүлж байгаа нь нэн сайшаалтай.

Цаашид Монгол Улсын иргэд маань дэлхийн бөмбөрцгийн хаана ч гэр бүлээ зохиолоо гэсэн Далай хүүгийн аав Фабио Гонсалвес да Сильва, ээж Д.Ганчимэг нар шиг өөрийн үр хүүхдийг Монгол Улсын иргэн болгодог уламжлал тогтоосой” хэмээгээд Далай хүүгийн гэр бүлд сайн сайхныг хүсэн ерөөв.