sonin.mn

БРЮССЕЛЬ. /ВВС/. “Эбола” вирусийн халдварыг дэлхийн бусад улс, бүс нутаг руу тархаахгүйн тулд халдвар авсан өвчтнүүдийг Баруун Африкаас гарахаас хатуу урьдчилан сэргийлэх шаардлагатай байна гэж Европын Холбооны улсууд зөвшилцлөө.

ЕХ-ны улсуудын Эрүүл мэндийн сайд нар өчигдөр яаралтай хуралдаан хийсэн юм. “Эбола” тархсан Гвиней, Либери, Сьерра-Леоны нисэх онгоцны буудлуудаас өвчтэй байгаа хүмүүсийг гарахыг хориглох ёстой гэж тэд үзэж байна.

Нисэх онгоцны буудлуудад эрүүл мэндийн үзлэгийг зохих ёсны дагуу хийж байгааг хянах шалгалтын багийг Баруун Африкийн улсуудад нэн даруй байрлуулахаар тэд шийджээ.

Хэрвээ “Эбола”-тай тэмцэх арга хэмжээ хангалтгүй байгаа бол нисэх онгоцны буудлуудын хяналтын системүүдийг чангатгахад ЕХ тусална гэж тэд хэлэв.

Г.Доржханд

Эх сурвалж: