sonin.mn

ДЭМБ-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Далд давсны үйлдвэрлэл хэрэглээг бууруулах бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэх” төслийн хүрээнд НЭМҮТ-ийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 239 тоот тушаалаар “Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги боловсруулах”, “Хүнсний бүтээгдэхүүний шошгололтын үндэсний стандарт боловсруулах”, “Хүн амд зориулсан мэдээлэл сурталчилгааны материал боловсруулах” гэсэн гурван ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

“Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги боловсруулах” ажлын хэсгийн эхний хурал зохион байгуулагдаж, үндэсний стратегийн эхний төслийг боловсруулаад байна.

Ажлын хэсэгт ЭМЯ-ны БХЗГ-ын НЭМХ-ийн Халдварт бус өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын мэргэжилтэн Д. Байгалмаа, Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын мэргэжилтэн Д.Ганзориг, ҮХААЯ-ыг төлөөлж Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Д.Оюунгэрэл, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын нийтийн хоол, ХАБ-ын мэргэжилтэн А.Амаржаргал, ДЭМБ-ын Халдварт бус өвчин, Хоол тэжээлийн мэргэжилтэн, АУ-ны доктор Б.Цогзолмаа, АШУҮИС-ийн НЭМС-ийн ХЭА-н багш АУ-ны доктор Э.Эрдэнэчимэг, МХЕГ-ын Худалдаа үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ургамал, МХЕГ-ын Үндэсний лавлагаа лабораторийг төлөөлж химич, шинжээч Б.Буянжаргал, НМХГ-ыг төлөөлж ЭАХХХ-ын улсын байцаагч Н.Одончимэг, СХЗГ-ыг төлөөлж Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Даваасүрэн НЭМГ-ыг төлөөлж НЭМ хариуцсан орлогч дарга Т.Хулан, НЭМҮТ-ийг төлөөлж ХБӨЗөвлөх АУ-ны доктор Г.Цэцэгдарь, Хоол судлалын секторын эрхлэгч, АУ-ны доктор Ж.Батжаргал, ЭША Б.Энхтунгалаг, ЭША Н.Болормаа, ЭШДА Б.Цэрэнлхам, Монголын хүнсчдийн холбоог төлөөлж хэвлэл мэдээллийн ажилтан н.Цэцэнсайхан нар хамтран ажиллаж байна.