sonin.mn

Монголбанк нэг долоо хоногтой 139.6 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжив. Ингэснээр энэ сарын 17-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 478.7 тэрбум төгрөг болжээ.

Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын зах  дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.

Б.Заяа

Эх сурвалж: