sonin.mn

Хэдхэн жил­ийн өмнөөс УИХ-д шинээр сонгогдсон гишүүд хэл, хөлд орох гэсээр байтал хугацаат дөрвөн жил нь өнгөрчихдөг жаахан базаахгүй уламжлал тогтоод байгаа.

Харин бэлтэй, хөлтэй аавынхаа бийд бүхнийг зохицуулсаар УИХ-д улаан гэрлээр орж ирсэн УИХ-ын “нялх” гишүүдийн нэг Н.Номтойбаяр тун удалгүй хэлд орж Ерөнхий сайдтай заргалдаж явсан нь саяхан.

Тэгвэл сүүлийн үед эрхэм гишүүний дуу хоолой нь бүдүүрч тун чангахан дуугардаг болоод байгаа. Хааяа нэг хэл аманд орооцолдсныхоо дараа хэд хоног нам гүмхэн алхдаг Н.Номтойбаяр УИХ дахь МАН-ын бүлгийн орлогч дарга болсноос хойш дуу нь илэрхий чангарч өнгөрсөн тав дахь өдөр Н.Алтанхуягийг огцруулах хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барьсныхаа дараа “Энэ нөхөрт заавал хариуцлага тооцуулна” хэмээн хэлэхдээ “Энэ чинь Номтойбаяр мөн үү” гэмээр чанга дуугарч байна лээ.

Хүний дуу хоолой ингэтэл чангарахад “хувьсгалын тохироо” бас багагүй нөлөөлдөг бололтой юм. Н.Номтойбаяр гишүүний хоолой бүдүүрч, дуу нь чангарсаар л.

Эх сурвалж: