sonin.mn

УИХ­-ын гиш­­­­­үүн З.Баян­­­­­­­сэлэнгэ нам­­­­­­ы­­н­­­­­хаа даргын үнэнч фен гэдгээ алхам тутам­даа харуул­­­­с­­аар яваа. Тухайл­бал, тэр­­бээр энэ сар­­ын 9-нд БНСУ-аас ирсэн намын дарга Н.Энх­­­­баярыгаа нүд­­нээсээ нулимс дуслуулан, их л догдол­сон сэтгэлээр тосч байсан.

Товч­хондоо З.Баян­­­­­сэлэнгэ намын­хаа даргыг үнэн сэтгэл­ээсээ хайр­лаж, жинхэнэ ёсоор шүтэн бишрэгч нь байж чаддаг нэгэн гэдгээ хэнээс ч нуул­гүй харуулж чадсан юм. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын дарга Н.Алтанхуяг нар 2020 он хүртэл хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах үеэр тэрбээр намынхаа даргыг бахархсан, бахадсан харцаар мялааж сэтгэл нь тун ч их догдолчихсон зогсож байв.

Харин тэрбээр энэ удаа нулимс унагаагүй ч сэтгэл нь дэндүү их хөдөлснөөс амьсгаа өндөртэй, нүд нь баярын очоор гялалзаж харагдсан. Аргагүй биз дээ хэний ч мэдэхгүй нэгнийг УИХ-ын гишүүний өндөр сэнтийд гаргаж ирсэн болохоор Н.Энхбаяр даргаараа бахархахаас ч өөр аргагүй биз.

Эх сурвалж: