sonin.mn

БЭЭЖИН. /NHK/. Хятадын Коммунист намын удирдагч нар өнөөдөр гол хуралдаанаа хийж эхэлнэ. Энэ удаагийн уулзалтын үеэр тэд шүүхийн шинэчлэл, авлигын хэргээр шалгагдаж буй дээд албан тушаал хашиж байсан хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэрэгт голлон анхаарах төлөвтэй байна.

Энэ нь таван жил тутам болдог намын их хурлын үеэр гишүүдийг сонгосон 2012 оноос хойш хийх гэж буй тус намын Төв хорооны 4 дэх удаагийн хуралдаан юм.

Нийслэл Бээжин хотноо болох энэ уулзалтад Хятад улсын дарга Си Зиньпин болон тус улсын удирдах дээд байгууллагуудын 300 орчим гишүүн оролцоно.

Шүүх, прокурорууд шударгаар, бие даан эрх мэдлээ хэрэгжүүлэх зэрэг шүүхийн шинэчлэлийн асуудлыг удирдагч нар хэлэлцэнэ. Гэхдээ тус улсын шүүх, прокурорын аль аль нь Коммунист намын мэдэлд байдаг юм.

Мөн удирдагч нар авлигыг үндсээр нь устгах ажлаа үргэлжлүүлэх төлөвтэй байна.

Уг уулзалт энэ долоо хоногийн пүрэв гараг хүртэл үргэлжилнэ. Си даргын шинэчлэлүүд коммунист нэг намын дэглэмийг бэхжүүлэхэд түлхэц болж байна гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: