sonin.mn

СӨҮЛ. /ВВС/. Хоёр улсыг заагладаг цэргийн хилд Умард Солонгосын цэргүүд ойртон очсоны дараа өнгөрөгч амралтын өдөр Умард болон Өмнөд Солонгосын цэргүүд харилцан гал нээжээ.

Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдэгдсэнээр, энэ хэрэг өнгөрсөн амралтын өдөр оройн 5:40 цагт болсон байна. Умард Солонгосын 10 орчим цэрэг Сөүлээс баруун хойш орших Кёнги аймгийн цэрэггүй бүсийн хилийн шугамд дөхөж очсон аж.

Өмнөд Солонгосын арми эхлээд анхааруулан, дараа нь бууджээ. Харин БНАСАУ-ын цэргүүд хариу гал нээсэн байна. Буудалцаан 10 орчим минут үргэлжилжээ.

Өмнөд Солонгосын талд хүн шархадсан гэх мэдээлэл байхгүй байгаа ч тус улсын армийнхан нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, харуул хамгаалалтаа бэхжүүлж байна.

Умард Солонгос яриа хэлцээ хийхийг хүсч,  дипломат харилцаандаа эерэг хандлага гаргаж байгаагаа харуулж эхэлж буй энэ үед уг хэрэг гарлаа.

Энэ сарын эхээр, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны ойрын туслахууд Өмнөд Солонгост болсон Азийн наадмын хаалтын ёслолд оролцож, Өмнөд Солонгосын дээд албан тушаалтнуудтай хэлэлцээ хийсэн.

Мөн өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт хоёр улс сүүлийн 3,8 жилд хийгээгүй, анхны цэргийн дээд түвшний хэлэлцээгээ хийсэн билээ. Үүнийг Умард Солонгосын санаачилгаар хийсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: