sonin.mn

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс санаачлан хүүхдийн дунд тулгамдаж буй асуудлуудыг тэдний оролцоотойгоор тодорхойлж, шийдвэр гаргагчдад уламжлан шийдвэрлүүлэх тогтолцоог бий болгох зорилгоор “Мини парламент”-ыг зохион байгуулж байхаар болсон.

Орон нутагт анх удаа санаачлан зохион байгуулж байгаа энэхүү хуралдаан 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Аймгийн ИТХ-ын дэргэд байгуулагдсан хүүхдийн “Мини парламент”-ын даргаар “Эрдмийн гэгээ” сургуулийн 11б ангийн сурагч Б.Пүрэвжав ажилладаг бөгөөд хуралдаан 25 хүүхдийн бүрэлдэхүүнтэй юм.

Тэд 3-р хуралдаанаараа 2015 онд Сурагчдын чуулга уулзалтыг зохион байгуулах тухай, хагас жилд нэг удаа их цэвэрлэгээ зохион байгуулах болон сурагчдын ёс зүйн хүмүүжлийн тухай хэлэлцсэн байна.