sonin.mn

ТОКИО. /Xinhua/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газрыг дэмжигчдийн үзүүлэлт есдүгээр сарын эхэн үеийн судалгаагаар 48,1 хувьтай байсан нь сүүлийн судалгаагаар 6,8 хувиар буурсан гэж гарсан байна.

Амралтын өдрүүдээр мэдээллийн “Kyodo” агентлагаас утсаар явуулсан судалгаагаар, одоо найман хувьтай байгаа хэрэглээний татварыг ирэх жилийн 10 дугаар сараас 10 хувь болгох Засгийн газрын төлөвлөгөөг судалгаанд оролцогчдын 65,9 хувь нь эсэргүүцсэн байна.

Судалгаанд оролцогчдын 31 хувь нь худалдааны татварыг өсгөх хоёр дахь шатны шийдвэрт тааламжтай хандаж байсан юм. Япон улс төслийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд сүүлийн 17 жилд анх удаагаа худалдааны татвараа нэмсэн билээ. Дэлхийд  эдийн засгийн хэмжээгээр гуравдугаарт ордог тус улсын төсвийн орлого хөгжингүй орнуудын дунд хамгийн муу нь болжээ.

Хамгийн сүүлийн судалгаагаар, оролцогчдын 84,8 хувь нь Японы эдийн засаг сэргэснийг мэдрээгүй гэжээ.

Япон атомын станцаа сэргээх хэрэгтэй юу, үгүй юу гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 60,2 хувь нь үгүй гэсэн бол 31,9 хувь нь тус станцыг үргэлжлүүлэн ажиллуулах хэрэгтэй гэжээ.

2011 онд Фүкүшима Дайчи станцад осол гарснаас хойш Японы цөмийн бүх реакторууд ажиллахаа больж, дотоодын хэрэгцээ нь импортоос ихээхэн хамааралтай болсон байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: